Төрөлт 5.7 хувиар буурчээ
Улсын хэмжээнд 2025 онд нийт 56.2 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оноос 5.7 хувиар буурчээ. Төрөлтийн нийлбэр коэффициент (ТНК) нь нэг эмэгтэйн нөхөн үржихүйн амьдралынхаа хугацаанд төрүүлж буй нийт хүүхдийн тоог илэрхийлдэг статистик үзүүлэлт бөгөөд 2025 оны байдлаар 2.4 байна
2026-05-05
Нийт нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал муу, ногоо цухуйгаагүй байна
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Монгол орны бэлчээрийн ургамлын ургалтад өнгөрсөн сарын 20-30-нд дүн шижнилгээ хийснээ өчигдөр танилцууллаа. Судалгаагаар нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал маш муу, өвс, ногоо цухуйгаагүй байгаа аж. Түүнчлэн 40 гаруй хувьд нь буюу Дундговь, Сүхбаатар аймгийн нийт, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтийн зарим, Төв, Дорноговийн цөөн сумын нутгаар ургамал муу гарчээ.
2026-05-05
“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах ажлын хэсэг байгуулав
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11:05 цагт Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Ц.Идэрбат, М.Сарнай, Ж.Галбадрах, Г.Лувсанжамц, Д.Рэгдэл, Ч.Ундрам, Х.Жангабыл, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, О.Номинчимэг нарын буюу 52.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.
2026-05-05
Эдийн засаг 2027-2029 онд 5.8-6.3 хувиар өсөх төлөвтэй гэжээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Манай улсын ДНБ ирэх онд 5.8, 2028 онд зургаа, 2029 онд ойролцоогоор 6.3 хувиар өсөх төлөвтэйг Эдийн засаг, хөгжлийн яамнаас танилцуулав.
2026-05-05
16 багт нийт 100 га талбайд тэжээл тарина
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өчигдөр аймгуудын Засаг дарга нартай уулзан “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.
2026-05-05
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
Нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлж, ногоон байгууламж, тохижилт хийх ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замчдын байр орчимд хотын дарга болон нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, холбогдох албаныхан ажиллалаа. Тухайн байршилд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай болгоно. Мөн барилгын хажуугийн тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2026-05-05
Математикийн 60 “настай” таамаглалд шинэ шийдэл олжээ
Хиймэл оюунд суурилсан систем Унгарын нэрт математикч Паул Эрдөшийн дэвшүүлсэн таамаглалд шинэ шийдэл санал болгов. Тодруулбал, 23 настай судлаач Лиам Прайс 60 жилийн турш шийдэгдээгүй байсан энэхүү онолын таамаглалын талаарх өгөгдлийг хиймэл оюуны GPT-5.4 загварт оруулж, гарсан хариултад нь тулгуурлан боломжит шийдлийг боловсруулсан аж.
2026-05-05
“Монгол ньюс”-ийнхэн салбарын дээд шагнал хүртлээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Монгол ньюс”-ийнхэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээд шагналаар шагнууллаа. 30 жилийн түүхтэй, Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины тоймч Ч.Болортуяа, О.Бат-Ундрах нарыг Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнаж, сэтгүүлч С.Цэрэндулам “Ган үзэгтэн” болов
2026-05-05
Нисэх загварын Дэлхийн цомын тэмцээнээс манай тамирчид алт, хүрэл медаль хүртжээ
ДАШТ-ий өмнөх хамгийн том сорилго болох “Австралийн цом-2026” тэмцээнд манай хоёр тамирчин алт, хүрэл медаль хүртэж, бахархам амжилт гаргав. Тодруулбал, Дэлхийн цомын тэмцээний уран нислэгийн F2B ангиллын өсвөр үеийн төрөлд “Зуун билэг” клубийн тамирчин Б.Баясгалан тэргүүлж, АНУ-ын тамирчин Эберенз Ангстром удаалсан бол гуравдугаар байрт манай тамирчин Д.Тэмүүжин шалгарчээ.
2026-05-05
Их Могол улсын үеийн одон орны багажийг 2.75 сая ам.доллароор заржээ
Лондон хотын “Sotheby’s” дуудлага худалдааны төвөөс зохион байгуулсан арилжаагаар XVII зууны үеийн одон орны ховор нандин багаж (astrolabe)-ыг хоёр сая фунт стерлинг буюу 2.75 сая ам.доллароор заржээ. Энэ нь Исламын ертөнцийн шинжлэх ухааны олдворуудаас хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол болж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэв.
2026-05-04
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе”
ЦХИХХЯ, ЦЕГ, “И-Монгол академи” УТҮГ, Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын 108 төвийнхөн хамтран “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” зөвлөгөөн зохион байгууллаа. Хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хамгаалах, зөв хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч хэд хэдэн ажил хэрэгжүүлж эхэлснээ албаныхан хэлсэн. Мөн хүүхдийн асуудлыг шийдвэрлэхдээ тэдний дуу хоолойг сонсож, хамтарч шийдэх нь чухал хэмээн онцолсон юм.
2026-05-04
Сүрьеэгийн цахим бүртгэл, мэдээллийн шинэ систем нэвтрүүлэв
Сүрьеэгийн цахим бүртгэл, мэдээллийн систем (TUBIS)-ийг төр, хувийн хэвшлийн лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн 170 гаруй байгууллага ашиглаж буй. Эл систем нь өвчний тохиолдол бүрийн мэдээллийг бодит цагт суурилан бүртгэж, сүрьеэг оношлохоос эмчилгээний үр дүн гарах хүртэлх бүх үе шатны бүртгэлийг хийж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх юм байна.
2026-05-04