Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 43 жилийн туршид өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц ашиглалтад ороогүй. Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ДЦС-2-ийн үнсэн сангийн талбайд дэд бүтцэд ойр байршилд баригдаж, дотоодын нүүрсний нөөцөд тулгуурлан ажиллана.
2026-05-04
Хурдан морины уралдаан эхэлсэнтэй холбоотой орон нутгийн удирдлагуудад чиглэл өгчээ
Засгийн газрын 41 дүгээр тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, бэлтгэлд 18 нас хүрээгүй хүнээр морь унуулахыг хориглосон. Морин уралдааныг энэ сарын 1-нээс зөвшөөрч буйтай холбоотой уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар орон нутгийн удирдлагуудад чиглэл өгчээ.
2026-05-04
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын тойргоос урагшаа, Сүнжин гранд зочид буудлын даланг даган Нарны замтай холбогдох хоёр км урт авто зам барина. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.
2026-05-04
Д.Ихбаярыг нийслэлийн ИТХ-ын даргаар сонголоо
МАН-ын Удирдах зөвлөл баасан гарагт “нууцаар” хуралдаж, нийслэлийн ИТХ-ын даргад төлөөлөгч Д.Ихбаярыг нэр дэвшүүлэхээр дэмжжээ. Уг нь үүнээс өмнө дэмжсэнгүй гэсэн мэдээлэл гарсан юм.
2026-05-04
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргааныг хэлэлцэх нь
Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийг нэг удаа, зургаан жилээр сонгодог зохицуулалт хийсэн билээ. Тодруулбал, 30.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн тусгасан.
2026-05-04
Хятадын Ардын их сургуульд магистрын тэтгэлэг зарлажээ
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Хятадын Ардын их сургууль (Renmin University of China)-ийн магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Орчин үеийн хятад судлалын чиглэлээр хоёр жил суралцах боломжтой бөгөөд сургалтын төлбөрийг 100 хувь чөлөөлж, мөн амьжиргааны тэтгэмж олгох гэнэ.
2026-05-02
Эзэнгүй амьтдын асрах байрыг өргөтгөх нь
Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур бий гэсэн судалгааг нийслэлийн Статистикийн газраас гаргажээ. Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байдаг аж. “Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх” аяны хүрээнд өнгөрсөн онд нийслэлээс тэнэмэл нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд түр хамгаалах байр барьсан юм. Тэгвэл энэ онд уг байрыг өргөжүүлэхээр болсныг холбогдох албаныхан мэдээллээ.
2026-05-01
Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш
Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Жил бүрийн энэ өдөр дэлхий нийтээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих уриан дор дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай
2026-05-01
Автбуснаас буухдаа картаа дарах шаардлагагүй боллоо
Нийтийн тээврийн автобусанд карт уншигч хоёр ширхэг төхөөрөмж байршуулсан бөгөөд иргэд үүгээр төлбөрөө төлж зорчдог билээ. Тэгвэл маргаашнаас эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөр төлөх болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, “UMoney” карт уншдаг төхөөрөмжийг үйлчилгээнээс хасаж, төлбөрийн бүх төрлийн хувилбарыг нэгтгэсэн байна.
2026-05-01
Б.Дэлгэрсайханыг Зам, тээврийн сайдаас чөлөөлөх ёстой гэв
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг яагаад ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн талаар мэдээлэл авахаар хуульч Б.Гүнбилэг Авлигатай тэмцэх газар (АТГ)-т хандлаа. Тэрбээр өчигдөр 15.30 цагт АТГ-ын үүдэнд мэдээлэл хийсэн бөгөөд Б.Дэлгэрсайханыг Зам, тээврийн сайдын албанаасаа татгалзаж, өргөдлөө өгөх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв.
2026-05-01
Шинэ идэр “Оршихуй” мэндэллээ
Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит Монгол Улсын Консерваторын дэргэдэх үндэсний хөгжмийн “Оршихуй" хамтлаг “Цэнгэлийн найман эгшиглэгээ” анхны тоглолтоо толилууллаа.
2026-05-01