Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/83 дугаар тушаалаар албан хаагчдын “Эцэг, эхийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Тус зөвлөл нь албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих, ажил, амьдралын тэнцвэрийг хангахад чиглэн ажиллаж байна.
2026-05-14
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Гэвч тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зардлын хэмжээ болон тэнцвэржүүлсэн тэнцэлд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төслүүдийн зардлыг тусгаж тооцдог. Төсвийн тухай хуулийн зохицуулалтаар импортыг орлож, үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөх чадамжтай, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үр ашиг бүхий томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд хуульд заасан төсвийн зардал, тэнцлийн хязгаарыг давахаар байгаа нь тухайн төслүүдийг зогсонги байдалд оруулж байгаа аж.
2026-05-14
Туул, Тэрэлж голын усны түвшин олон жилийн дунджаас бага байна
Монгол орны томоохон гол, мөрний усны түвшин энэ сарын эхний 10 хоногийн байдлаар аажим татарсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр хайлсан цас, мөсний нөлөөгөөр зарим голын урсац үе үе нэмэгдэж буй ч ихэнх нутагт олон жилийн дунджаас доогуур түвшинд хүрчээ. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авдаг Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Бэлтэс, Бүгсий, Шишгэд зэрэг голын усны түвшин сүүлийн 10 хоногт тогтмол буурсан аж.
2026-05-14
Бэлхээс Сэлх хүртэлх авто замыг маргаашаас хааж, шинэчлэх нь
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг, зуслангийн бүс орчмын буюу Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх авто замыг энэ сарын 15-ны 00.00 цагаас 18-ны 05.00 цагийн хооронд хааж, бүрэн шинэчлэхээр болсныг нийслэлийн Замын хөгжлийн газар (НЗХГ)-аас мэдээллээ. Иймд иргэд, оршин суугчдыг дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.
2026-05-14
Э.Гантөмөр бүх зайн төрөлд түрүүллээ
Спортын хутга шидэлт нь нүдний баримжаа, зайны мэдрэмж, булчингийн хяналт болон анхаарал төвлөрлийг хөгжүүлдэг. Энэ нь Монголд сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй залуу спортын нэг.
2026-05-14
Шинэ орон сууцын үнэ 7.4, хуучин нь 10 хувиар өсжээ
Орон сууцын үнийн индекс энэ оны дөрөвдүгээр сард өмнөх үеийнхээс 9.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. Тодруулбал, шинэ орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 7.4, өмнөх сарынхаас 0.4, хуучин байр өмнөх жилийн энэ үеийнхээс 10, өнгөрсөн сарынхаас 1.1 хувиар тус тус өсжээ.
2026-05-14
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжил сонголт, хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөв
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн Мэргэжлийн боловсролын сургууль НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Манлайлалд хүрэх зам” төслийнхөнтэй хамтран мэргэжил сурталчлах өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Өдөрлөгт тусгай хэрэгцээт 14-18 насны 60 сурагч оролцож, мэргэжлийн боловсролын сургалт, хөдөлмөр эрхлэлтийн ирээдүйн чиг хандлага, өөрийн сонирхол, чадварт нийцсэн мэргэжил сонгоход шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө авсан байна. Мөн Мэргэжлийн боловсролын сургуулийн суралцагчид бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэжээ
2026-05-14
“Дронекон-2026” тэмцээний аваргууд тодров
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлого, код чиллын “Дронекон-2026” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 7-51 насны 750 оролцогч таван төрөлд ур чадвараа сорив.
2026-05-14
Зэсийн үнэ тонн нь 14 мянган ам.доллар давжээ
Дэлхийн зах зээлд зэсийн ханш эрчимтэй өсөж, Лондоны металлын бирж (LME)-д мягмар гарагт тонн тутмын үнэ 14 106 ам.доллар давлаа. Ингэснээр энэ оны нэгдүгээр сард тогтоосон бүх цаг үеийн дээд үзүүлэлт болох 14 500 ам.долларт дөхөж очоод байна.
2026-05-14
Сайд асан С.Энхболд нарын хэргийг дахиж шалгуулахаар болов
Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, дараа нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, УИХ-ын даргын зөвлөх зэрэг албан тушаалд томилогдсон С.Энхболд нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү удирдан өчигдөр хийлээ.
2026-05-14
Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ
Манай улс энэ оны эхний дөрвөн сард нийт 139 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6.8, импорт 3.7 тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан аж. Тэгвэл төлбөрийн тэнцэл эхний улиралд 95.5 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 697.6 сая ам доллароор өссөн гэнэ.
2026-05-13
Өдөрт 750 орчим тонн жимс, ногоо нийлүүлж байна
Улаанбаатарын иргэдийн жимс, ногооны хэрэглээний 80 гаруй хувийг БНХАУ-ын Эрээн хот дахь “Хоаган жимс, ногоо болон үр тариа, хүнсний тосны импорт, экспорт” компани нийлүүлдэг аж.
2026-05-13
12 байгууллагад хүний эрхийн магадлан шинжилгээ хийжээ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ), Европын холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран “Барилгын салбар дахь хүний эрх ба хариуцлагатай бизнес” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Эл арга хэмжээ ньбарилгын салбарт хүний эрхийг дээдлэх, хариуцлагатай бизнесийн соёлыг төлөвшүүлэх зорилготой юм.
2026-05-13