
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Р.Содхүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Харин З.Энхтөрийг хууль тогтоомж зөрчиж чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргаа огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлаад байсныг ийн шийдвэрлэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.