
.jpg)
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 30 хувь, нийт 126 гишүүнийг сэлгэх дотоод сонгуулийн санал хураалт өчигдөр 19 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт болж өнгөрөв.
Орхон болон Булган аймагт малын шүлхий өвчин гарсны улмаас дотоод сонгууль зохион байгуулаагүй, санал хураалтыг түр хойшлуулжээ.
Нийслэлд болж өнгөрсөн Ардчилсан намын энэ удаагийн сонгууль Баянзүрх дүүрэгт нилээн асуудалтай болж өнгөрсөн бөгөөд санал авах байрын гадаа эмх замбраагүй байдал үүссэн тухай нийгмийн сүлжээгээр мэдээллэсэн.
Тэд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн Бичгийн дарга Ц.Туваан, Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал нарт шаардлага хүргүүлж үндсэн дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж хэд хэдэн алдааг залруулахыг хүссэн шаардлага хүргүүлжээ.
Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд үндсэн дүрмээр олгогдсон эрхээ хамгаалан шаардлагыг биелүүлтэл хатуу тэмцэхээ илэрхийлэв.