
АТГ-аас өчигдөр "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ" болон "Дубайн" гэрээтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татан баривчилжээ.
Нэр бүхий хүмүүсийг илт хууль бус шийдвэр гаргасан хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аж. Улмаар сэжигтнээр тооцон ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Харин "Эрдэнэт" үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсан Г.Амарбатыг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа юм. АТГ-аас тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө мэдэгдлээ.