Өнөөдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнийг энэ сарын 10-ны өдөр сэжигтнээр татан шалгаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байсан юм. Тэгвэл сэжигтнээр тооцон цагдан хорих хугацаа дуусч байгаа тул өнөөдөр шүүхээс Ч.Сайханбилэгийг 30 хоногийн хугацаатайгаар хорих шийдвэр гаргажээ.
Тодруулбал, АТГ-аас Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурор саналыг хүлээн авч тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан үргэлжлүүлэн цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн аж.