АНУ-ын СNN суваг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг ирэх тавдугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод болж магадгүй гэж мэдээллэж байсан билээ. Энэ мэдээллийн дагуу манай улсын зүгээс чих тавьж байдлыг ажиглаж байсан. Харин энэ удаад Америкийн NBC News телевизийн сувгаас мэдээллэж байгаагаар Азийн орнуудад дээд хэмжээний уулзалт хийхэд тохиромжгүй, аюулгүй байдал хамгаалж чадахгүй гэж үзэн Европын аль нэг оронд хийх магадлал өндөр болжээ. Манай улсаас гадна Пхеньян, Бээжин, Өмнөд Солонгосын Пханмунжом тосгонд болох магадлалтай байсан ч жагсаалтаас хасагдсан байна. Ерөнхийлөгч Трамп өөрөө уулзалт хийхэд тохиромжтой таван газар байгаа гэсэн ч тодорхой мэдэгдэл хийгээгүй байна.