
Өнөөдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тэднийг өнгөрсөн сарын 10-ны өдөр сэжигтнээр татан шалгаж, 461 дүгээр ангид цагдан хорьж байсан юм. Авлигатай тэмцэх газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурор саналыг хүлээн авч тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан үргэлжлүүлэн цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн аж.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг шүүн хэлэлцэж, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэр гаргажээ.