
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс тэднийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих захирамж гаргасан. Гэвч прокуророос анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид батлан даалтад гаргахгүй байх асуудлаар гомдол гаргасан байна. Уг асуудалтай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх батлан даалтад гаргах эсэхийг дахин хэлэлцэж, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 30 хоногоор үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ.