Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.

Энэ сарын өдөрлөгийг өнөөдөр буюу наймдугаар сарын 17-нд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Иргэд  75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой талаар НЗДТГ-аас мэдээллээ.