Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сурагчдын нүдээр хилчид...

Орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж, хөгжсөний 89 жилийн ойн баярыг тохиолдуулан хилийн цэргийн 0275 дугаар ангийн 0259 дүгээр салбараас Дорнод аймгийн Дашбалбар сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Эх орны манаа” сэдэвт гар зургийн, “Би хилчин” сэдэвт шүлгийн, “Хилчин, эх оронч” үзлийн талаар “ЭССЭ” бичлэгийн уралдааныг зохион байгуулж дүгнэхэд нийт 302 бүтээл ирүүлсэн байна.

“Эх орны манаа” сэдэвт гар зургийн уралдаанд:

Тэргүүн байр: 3а ангийн сурагч Б.Оюунаа

Дэд байр: 5б ангийн сурагч А.Ариунхүслэн

Гутгаар байр: 4б ангийн сурагч А.Солонго

“Би хилчин” сэдэвт шүлгийн уралдаанд:

Тэргүүн байр: 9б ангийн сурагч О.Мандалмаа

Дэд байр: 9а ангийн сурагч Т.Улам-Өрнөх

Гутгаар байр: 6а ангийн сурагч Д.Мөнхцэлмүүн

“Хилчин, эх оронч” үзлийн талаар ЭССЭ бичлэгт:

Тэргүүн байр: 12а ангийн сурагч Ц.Хажидмаа

Дэд байр: 12а ангийн сурагч Э.Амартайван

Гутгаар байр: 11а ангийн сурагч С.Сайнтуяа нарын бүтээл шалгарч, салбарын захирагчийн болон сумын засаг дарга, сургуулийн захирал нарын шагналаар шагнагдав. Цаашид улсын хилийн талаарх ойлголт өгөх, хилчдийн байгуулсан гавьяаг мөнхжүүлэх, хил хамгаалах байгууллагын алба хаагчдын ажил амьдралыг харуулсан арга хэмжээг ирээдүйн эх орны эзэн болох хүүхэд багачуудад сурталчлан таниулах, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх зэрэг олон ажлыг хамтран хийхээр болж, төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.