Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Нийтийн хэрэгцээнд зориулж ирэх онд 4344 га газар чөлөөлөх нь

Хотын нутаг дэвсгэрт, тэр дундаа нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, гарааш, ТҮЦүүдийг нүүлгэн шилжүүлж, ногоон байгууламж бүхий орч­ ныг тохижуулах ажил үргэлжилж буй. Уг ажлын хүрээнд энэ онд 3933 нэгж талбар газар чөлөөлөөд байгааг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээллээ. Эдгээрээс инженерийн дэд бүтцэд 1021, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөд 2332, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлсөн байна.
2025-12-17

21 оронд суух Элчин сайдыг шинээр томилно

Манай улс хилийн чанадад 46 дипломат төлөөлөгчийн газартай. Эдгээрт ажиллаж буй 20 гаруй Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусаж байгаа юм. Тиймээс Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаар зөвшилцөх саналыг УИХ-ын даргад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүлсэн байна. Үүнд 19 оронд суух Элчин сайдыг эгүүлэн татаж, оронд нь шинээр хүн томилж буй бол Тайландын хаант улсад В.Оюу, Лаост Д.Баттөрийг Элчин сайдаар томилохоор тусгажээ.
2025-12-17

Сар гаруйн хугацаанд 243 иргэн угаартаж, нэг хүн нас барав

Угаарын хийд хордсон хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээ эрүүл мэндийн байгууллагын ачааллыг нэмээд багагүй хугацаа өнгөрч буй. Иргэд угаартан, эрүүл мэндээрээ хохирч, улмаар амиа алдсан харамсалтай яв­дал өдөр бүр л гарах болсон. Өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 15 хүртэлх хугацаанд нийт 243 хүн угаарын хийд хордож, нэг иргэн нас барсан байна.
2025-12-17

Стандарт хангахгүй өндөр барилгууд Хонконгийн жишээг давтах вий

Улсын нийслэл Улаанбаатар хот жил ирэх тусам өргөжин тэлж, өндөр шилэн барилгууд ар араасаа сүндэрлэх боллоо. Өндөр байх тусмаа ашигтай гэх ойлголт ч нийтийн дунд давамгайлж, өнөөгийн Улаанбаатар шил, бетон, ган төмрөөр хүрээ­лэгдсэн “ширэнгэ” болон хувирсаар байна. Ялангуяа Төрийн ордон, нийслэлийн төв талбайн дэргэд зог­­соод эгц урагшаа харахад л хот хэр эрчимтэй ба­рилгажиж буй нь тод томруун харагдана. “Централ тауэр”, “Мэрү тауэр”, “Аюуд тауэр” зэрэг сүрлэг өн­­­дөр, шилэн барилга нийслэлийн өнгө төрхийг тодорхойлох болсон нь үүний жишээ. Өнгө үзэмжтэй, өндөр барилгад ажиллаж, амьдрах сайхан мэт бо­­­­ловч газар дайвалзах төдийд нурж, галын оч мана­рахад бүхэлдээ шатах эрсдэл бидэнд ойрхон буйг төдийлөн анзаарахгүй байх шиг. 
2025-12-17

Төв аймгийн Баянжаргалан сумд бог мал шүлхийгээр өвчилсөн нь батлагдлаа

Монгол оронд өнгөрсөн долоодугаар сараас хойш малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй, харьцангуй тайван байв. Тэгвэл Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа, Жаргалант багт шүлхий өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрч, найман өрхийг тусгаарлан, малыг нь шинжилгээнд хамруулахад заримынх нь онош бат­­­­лагдсан байна. Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газрынхнаас тодруулахад “Улаан-Ухаа багийн цөөн тооны хониноос шүлхий илэрсэн. Жаргалант багт сэ­­жигтэй тохиолдол бүртгэгдсэн ч онош үгүйсгэгдсэн. Харин үхэр сүрэг өвчилсөн зүйлгүй” гэлээ. 
2025-12-17

XIII-XIV зууны үеийн бурхны шашны сүм хийдийн үлдэгдлийг илрүүлжээ

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, Хархорум музейнхний хамтарсан малтлага, судалгаагаар XIII-XIV зууны үеийн бурхны шашны сүм хийдийн үлдэгдлийг илрүүлсэн талаар мэдээлэв. Тэд Италийн Турин хотын Археологийн судалгааны төвийн­­­хөнтэй хамтран энэ оны долоодугаар сарын 22-ноос наймдугаар сарын 9-ний хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Баян­­голын амны дурсгалт газар археологийн малтлага, судалгаа хийсэн юм байна. Үүний үр дүнд XIII-XIV зууны Хархорум хотын цаг үед хамаарах бурхны шашны нэгэн сүм хийдийн үлдэгдлийг шинээр илрүүлсэн аж.
2025-12-16

Улаанбаатар хотын нийтийн 760 байрны тэн хагас нь нүхэн жорлонтой

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрнуудад хяналт, шалгалт хийж эхэлжээ. Үндэсний статистикийн хорооноос 2021 онд гаргасан судалгаагаар улсын хэмжээнд нийтийн 1500 орчим байр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин өдгөө хотын хэмжээнд ийм 760 байр бүртгэлтэй байна. Өнгөрсөн хоёрдугаар сард мөн төлөвлөгөөт хяналт, шалгалт хийсэн бөгөөд цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр нийтийн байрнуудад гэмт хэрэг, зөрчил их гардаг гэнэ. Үүний дотор гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллүүд түлхүү бүртгэгддэг аж.
2025-12-16

Мал эмнэлгийн мэргэжилтнийг ОХУ-д бэлтгэх боломжтой

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсныг тэмдэглэв. Түүнчлэн бусад гишүүн орны парламент баталсны дараа хэлэлцээрийг бүрэн ашиглаж ажиллана. Нийт 367 барааны 90 хувь нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн. Тиймээс экспортын барааны стандартыг хангуулж, эргэлтийг сайжруулах, хоёр улсын худалдааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа салбарын сайд илэрхийллээ. 
2025-12-16

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.16/ хуралдаан 11.04  цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Н.Учрал, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Ө.Шижир  нар хүрэлцэн ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.
2025-12-16

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлнө

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Уг асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь. СЕХ есөн гишүүнтэй, үүнээс хоёр дарга болон нарийн бичгийн дарга нь орон тооны, бусад нь орон тооны бус юм. Тэдний тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, үлдсэн гишүүдийг Дээд шүүхийн төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. Мөн хорооны дарга, нарийн бичгийн даргыг гишүүдийн дотроос парламентын спикер санал болгосноор УИХ-аас томилдог юм байна. 
2025-12-16

Вашингтонд үерийн улмаас 78 мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ

АНУ-ын Вашингтон мужид энэ сарын 14-нөөс хойш үргэлжлэн орсон их хэмжээний аадар борооны улмаас ус зайлуулах болон үерийн хамгаалалтын системүүд ачааллаа дийлэхгүйд хүрч, бүс нутгийн хэмжээнд урьд өмнө тохиож байгаагүй томоохон гамшиг боллоо. Суурьшлын бүсүүд тэр чигтээ усанд автсантай холбогдуулан орон нутгийн эрх баригчид зарим авто замыг түр хааж, 78 мянга орчим иргэнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлж байна.
2025-12-16

Австралид зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алджээ 

Австралийн Бонди далайн эрэг орчимд зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас уржигдар 10-87 насны 15 хүн амиа алдаж, 42 иргэн гэмтэж бэртжээ. Эл үйл явдал еврейчүүдийн тэмдэглэдэг Ханука баярын үеэр болсон бөгөөд цагдаа нар террорист халдлага хэмээн үзэж буй юм. Цагдаа нарын мэдээлснээр зэвсэгт халдлага үйлдсэн хүмүүс нь аав, хүү хоёр байжээ. 50 настай аав нь газар дээрээ нас барсан бол 24 настай хүүгийн биеийн байдал хүнд, өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 
2025-12-16

Дулаалгын материалд хөөсөнцөр ашигласнаар гал гарах эрсдэл үүсэж байна

Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-аас гал түймрийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгөв. Тус газрынхан энэ онд 4158 объектод төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж, давхардсан тоогоор 20 644 зөрчил илрүүлжээ. НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлстийн барилгын зураг төслийн хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Ж.Хү­ дэрчулуун “Зарим байгууллагын хараа хяналтгүй, хайхрамжгүй байдлаас үүдэн гал түймэр гарсаар байна.
2025-12-16

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан эмэгтэйн ар гэрийнхэн шударга ёсыг нэхэхээр Монголд ирлээ

“Эрэл” компанийг үүсгэн байгуулагч, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байсан филиппин эмэгтэй Террил Атиенза 34 насандаа манай улсад цаг бусаар таалал төгссөн. Хэдийгээр манай хууль хяналтын болон шүүх шинжилгээний байгууллагаас бүрлээч эмэгтэйн нас барсан шалтгааныг гаднын нөлөөгүй гэж үзэж хаасан ч ар гэрийнхэн нь санал нэгдэхгүй буйгаа илэрхийлэн 2012 оны дөрөвдүгээр сард эх орондоо жагсаал, цуглаан зохион байгуулж байсан юм. Тэгвэл Террил Атиензагийн нөхөр болон охид нь 14 жилийн дараа шударга ёсыг нэхэж Монголд ирлээ.
2025-12-16

“Монгол ньюс” компани, “Өнөөдөр” сонин шилдгүүдээ тодрууллаа 

Хуанлийн хуудас нэгэн жилээр зузаарч, шинэ оны баяр айлссан эдгээр өдрүүдэд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд тухайн оныхоо ололт амжилт, сургамж, туршлагаа цэгнэн дүгнэж, ирээдүйгээ төлөвлөн зурагладаг билээ. Уламжлал ёсоор “Монгол ньюс” компани, “Өнөөдөр” сонины Шинэ жилийн баяр аз одтой, амжилт бүтээлтэй, өрнүүн сайхан болж, оны шилдгүүдээ тодруул­­сан юм. “Өнөөдөр” сонины 2025 оны “Шилдэг бү­ тээл”-ийн эзнээр тоймч Ч.Болортуяа “Үхэхийн өмнө үйлчилдэг эрүүл мэндийн даатгалаар яах вэ”, “Дипломтой багш нар хаана явна вэ” нийтлэлээрээ шалгарсан бөгөөд тэрбээр 2014 онд МСНЭ-ийн нэрэмжит “Болор үзэг”, 2024 онд МСНЭ-ийн “Ган үзэг” тэргүүн наадмаас “Сонины шилдэг бүтээл”ийн шагналыг хүртэж байв. 
2025-12-16

Орчин үеийн эрүүл мэндийн тогтолцоог “орос школ”-гүйгээр төсөөлшгүй

Монголын анагаах ухааны хөгжил эдүгээ дэлхийн жишигт ойртон, нарийн мэргэжлийн эмч нарын ур чадвар олон улсад гайхагдаж, лавлагаа шатлалын эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд гээд бүгд өндөр технологи бүхий оношилгоо, эмчилгээ хийдэг болоод буй. Тэгвэл манай улсын анагаах ухааны хөгжил, эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл, эм­чилгээний арга, технологийн суурийг эргэн сөхвөл, хуучнаар Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ), одоогийн Оросын Холбооны Улс (ОХУ)-тай эрхгүй холбогдоно. Тэр дундаа тус улсын их, дээд сургуулиудтай бай­гуулсан түүхэн хамтын ажиллагаа, эмч, мэргэжилтнийг системтэйгээр бэлтгэсэн бодлогогүйгээр Монголын эрүүл мэндийн салбарыг төсөөлөхийн аргагүй.
2025-12-16

Ипотекийн зээлийн хэмжээ 6.6 их наяд төгрөгөөс давжээ

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны 10 дугаар сараас уг зээлийн хүүг найман ху­виас зургаад шилжүүлсэн. Ингэснээр тус хөтөлбөрт олон өрх хамрагдан, сүүлийн зургаан жилд нийт 5.6 их наяд төгрөгийн зээлийг 56 000 орчим өрхөд олгосныг Монголбанкнаас мэдээллээ. Ийнхүү зээлийн үлдэгдэл 2019-2026 онд 100 гаруй хувиар өсөн, өнгөрсөн сарын байдлаар 6.6 их наяд төгрөгөөс давжээ.
2025-12-16

Өдөр бүр олон тооны энергийн ундаа ууснаас болж цус харважээ

Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн эмнэ­­лэгт цус харвалт оноштойгоор яаралтай хэвтсэн байна. Тодруулбал, түүний биеийн зүүн тал мэ­­дээгүй болох, тэнцвэрээ олж алхах, хоолоо зажлах, ярихад бэрхшээлтэй болох шинж тэмдэг илрэхэд гэр бүлийнхэн нь ойролцоох эмнэлэгт хандсан аж. Эмчилгээний дараа ч түүний даралт буухгүй байсан тул тэрбээр эмчид өдөр тутам тус бүр нь 160 мг кофейн агуулдаг найман энергийн ундаа тогтмол уудаг байснаа хэлсэн гэнэ.
2025-12-15