Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ

Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 оныхоос 17.3 хувиар өссөн дүн бол 2022 он буюу гурван жилийн өмнөхөөс гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Гадаад ажилчдын олонх нь цалин хөлс авч орлого олох зорилготой бол багахан хэсэг нь сайн дурын ажил эрхэлж байна.
Уржигдар 14 цаг 00 мин

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр буюу / 2026.01.26/ цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлуудын хуваарийг хүргэж байна. Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нэгдсэн сүлжээнд холбогддог тодорхой байршлуудад өнөөдөр цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1-ээс 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй байна.
Уржигдар 12 цаг 32 мин

Монгол банхар Ази тивийн аварга болжээ

Филиппин улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах нохойн тэмцээнд манай монгол банхар түрүүлжээ. Тодруулбал, эхний зургаан тэмцээнээс 1, 2-р байр, группийн тэмцээнд аварга, мөн Филиппин улсын аварга болжээ. Түүнийг дахиад дөрвөн том тэмцээн хүлээж байгаа аж. Монгол банхар бусад 40 үүлдрийн 600 нохойтой  өрсөлдөж байна.  Энэ тэмцээн нь дотроо олон төрөлтэй бөгөөд нас, хүйс, ур чадварыг ангилан шалгаруулдаг байна. 
Уржигдар 11 цаг 30 мин

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар орон нутагт ажиллалаа

УИХ-ын дарга болон Ерөнхийлөгч нар өнгөрсөн амралтын өдрүүдээр орон нутагт ажиллажээ. Төрийн тэргүүн Дундговь аймгийн Мандалговь хотод ажиллаж, иргэд, малчидтай уулзан, Тэмээчдийн улсын V зөвлөгөөнд оролцсон байна. Тэрбээр уг зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ мал маллах арга ухаан, мэдлэг, туршлагыг үеэс үед өвлөн, таван хошуу малынхаа ашиг шимийг арвижуулан өсгөж ирсэн малчдад, тэр дундаа тэмээчдэд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. 20 жилийн өмнө манай улс 254 мянган тэмээтэй байсан бол өдгөө тоо толгой нь хоёр дахин өсөж, 501 мянгад хүрсэн байна.
Уржигдар 11 цаг 30 мин

Цахилгаан станцуудад гарсан доголдлыг засаж дуусжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Давосын эдийн засгийн чуулганд оролцоод эх орондоо ирсэн даруйдаа буюу энэ сарын 24-ний өглөө цахилгаан станцуудад үүссэн нөхцөл байдалтай танилцсан байна. Тэрбээр юуны өмнө Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллажээ. Сүүлийн долоо хоногт хөрсөн дээр -48 хэм хүрч хүйтэрснээс станцын нүүрс дамжлагын бункер бөглөрч, хөлдсөнөөс доголдол гараад байсан юм.
Уржигдар 10 цаг 30 мин

Мөсөн сийлбэрчид “Домог” бүтээлээрээ мөнгөн цом гардлаа

Авьяаслаг, уран сийлбэрчид цас, мөсийг гар, мэлмий, ухааны ураар урлагийн өвөрмөц содон бүтээл болгодог нь олны сонирхлыг их татдаг. АНУ-д зохион байгуулсан “Дэлхийн цасан баримлын аварга шалгаруулах тэмцээн 2026” өндөрлөж, шилдгүүдээ тодруулжээ.
2026-01-25

“Apple” компани дэлхийн хамгийн үнэ цэнтэй 500 брэндийн жагсаалтыг тэргүүлэв

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй 500 брэндийн жагсаалтыг “Apple” компани хоёр жил дараалан тэргүүллээ. Тус компанийн үнэлгээ өн­гөрсөн онд 574.5 тэрбум ам.доллар байсан бол энэ жил 607.6 тэрбумд хүрч өсжээ. Түү­ний араас 565.3 тэрбум ам.долларын үзүүлэлтээр “Microsoft” хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол “Google” компани 433.1 тэрбум ам.доллароор гуравдугаар байрт жагссан байна. Харьцуулбал, “Microsoft” 2025 онд 461.1, “Google” 413 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан юм. Дэлхийн хамгийн үнэ цэн­­­­тэй брэндүүдийн эхний аравт “Facebook”, “Amazon”, “Nvidia”, “TikTok”, “Walmart” сүлжээ дэлгүүр, “Samsung” болон “State grid” зэрэг томоохон корпорац багтжээ.
2026-01-25

500 багшид хиймэл оюуны мэдлэг, чадвар эзэмшүүлнэ

“AI academy Asia”-аас санаачлан хэрэгжүүлдэг “Үндэсний хиймэл оюуны аян”-ы хүрээнд энэ онд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 500 багшид хиймэл оюуны мэдлэг, чадвар эзэмшүүлж, үүнийгээ сурагчдад түгээхэд нь анхаарч ажиллах юм байна.
2026-01-24

Хүйтний стрессээс урьдчилан сэргийлье

Өвлийн улиралд ялангуяа хөдөө гадаа ажилладаг хүмүүс хүйтний стресст хамгийн их өртдөгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэн­дийн төв (ХАБЭМТ)-өөс анхаарууллаа. Тодруулбал, мал аж ахуй, уул уурхай, барилга, зам засвар, аврах ажиллагаа, гудамжны худалдаа, тохижилт үйлчилгээний зэрэг салбарын ажил­ чид хүйтний стресст түлхүү өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь элбэг гэв.
2026-01-24

Монгол хөгжмийн цуврал тоглолт “Хурмаст тэнгэр”-т саатаарай

Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжмийн хамт олон “Хурмаст тэнгэр” нэртэй монгол хөгжмийн цуврал тоглолтоо энэ сарын 30-нд Улсын Филармонийн концертын танхимд үзэгчдэд толилуулах нь.
2026-01-23

Улаанбаатарын өвлийн наадмыг 14 дэх жилдээ зохион байгуулна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай резорт” компанийнхан хамтран “Улаан­­баатарын өвлийн наадам-2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулахаар төлөвлөжээ. “Скай резорт” цанын баазад энэ сарын 31-нээс ирэх сарын 1-нд зохион байгуулах эл наадам нь өвлийн аялал жуулчлалыг дэмжих, хүйтний улиралд Мон­голыг зорих гадаадын жуулчид, зочдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэдгээрээ онцлогтой. Мөн үндэсний ёс заншил, дахин давтагдашгүй өв соёлыг сурталчлахын зэрэгцээ цас, мөсний экстрим спорт, аяллыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэнэ.
2026-01-23

Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөж байна

Нийслэлийн хэмжээнд энэ онд 78.5 км дугуйн зам барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна.
2026-01-23

Хавар болох нь

Ирэх улирлын буюу хаврын цаг агаарын ерөнхий төлөвийг цаг уурын байгууллагаас гаргажээ. Агаарын температур ирэх хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр дулаан, зүүн хойд хэсэгт хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хаврын тэнгэр халтай гэдэг шиг энэ хавар ч мөн цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах гэнэ. Иймд малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс, тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эрт­­­нээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг анхаарууллаа.
2026-01-23

Баянхошуу хот орон сууцжуулалт төслийн II ээлжийн 226 айлын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Баянхошуу хот орон сууцжуулалт төслийн II ээлжийн 226 айлын барилга угсралтын ажил үргэлжилж байна
2026-01-23

БНСУ хиймэл оюуныг хуульчилсан дэлхийн анхны улс болов

БНСУ технологийн салбарт шинэ жишиг тогтоож, хиймэл оюуныг аюулгүй ашиглах тухай цогц хуулийг хэрэгжүүлж эхэлсэн дэлхийн анхны улс боллоо. Тус улсын баталсан Хиймэл оюуныг хөгжүүлэх ба итгэлцлийн суурийг бүрдүүлэх тухай суурь хууль нь олон салангид дүрэм журмын эмхэтгэл бус, харин бие даасан нэгдсэн зохицуулалт гэдгээрээ онцлог юм. Уг баримт бичигт технологийн компаниудын дагаж мөрдөх ёстой эрх зүйн хэм хэмжээ, дэвшилтэт загваруудад тавих шаардлага болон хууль зөрчсөн тохиолдолд ногдуулах торгуулийг ч нарийвчлан тусгажээ.
2026-01-23

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа
2026-01-23

102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэдэд 143 сая төгрөгийн урамшуулал олгох нь

Нийслэл дэх 176 уулзвар, гарц болон авто замын 2600 гаруй камерыг хиймэл оюунд суурилсан нэгдсэн системд холбож, нэгдүгээр сарын 1-нээс дүрэм зөрчигчдөд торгууль ногдуулж эхэлсэн. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдийн гар утсанд мэдэгдэл нэг өдөрт хэдэн арваар нь ирүүлж, “дасгасаар” оны эхнээс торгууль ногдуулсан билээ.
2026-01-23

Эрчим хүчний салбарт тогтолцооны өөрчлөлт хийх төсөл боловсруулна

АН-ын “4-11” цагаар УИХ-ын гишүүн Ө.Шижир, тус намын нарийн бичгийн дарга А.Батпүрэв, хуульч Х.Номингэрэл нар мэдээлэл хийлээ. Эрчим хүчний салбарт үүссэн доголдол бол эрх баригчдын олон жилийн худал амлалтын гор гэдгийг тэд сануулж, зах зээлийн зарчмаас “гээгдэж үлдсэн” эл салбарт тогтолцооны өөрчлөлт хийхийн тулд төсөл боловсруулж буйгаа дуулгасан юм.
2026-01-23