“DRONECON 2026”-д 659 тамирчин ур чадвараа сорьж байна
Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд дрон технологи хурдтай хөгжиж, харилцаа холбоо, эрүүл мэнд, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, аюулгүй байдал зэрэг бүх салбарт шинэ боломжууд бий болгон, бүтээмж нэмэгдүүлсээр буй.
2026-05-11
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа
УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр амьд донорын хүртээмжийг тэлж, гэр бүлийн гишүүдээс нь донор болох хүн байхгүй тохиолдолд хүргэн, бэрээс нь сонгох боломж бүрдэж байна. Мөн амьд донорын насны доод хязгаар 21, амьгүйнх нь хязгааргүй болж, эсийн донорын насны доод хязгаар 18 болжээ.
2026-05-11
Инфляц 10.1 хувьд хүрлээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 10.1, гуравдугаар сарынхаас 2.8 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2026-05-11
Цахим контентуудыг үндэсний цөөнхөд хүртээмжтэй болгоход анхаарна гэв
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Кристоп Камптай уулзаж, үндэсний цөөнхийн боловсролын чанар, хос хэлний хөтөлбөр, сургалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
2026-05-10
Үлийн цагаан оготно бол бэлчээрийн хортон биш, экосистемийн тулгуур
Дундговь аймгийн ЗДТГ-аас долоон сумын нутагт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг эхлүүлж, бактерийн бэлдмэл тарааж байгаагаа мэдээллээ. Өөрөөр хэлбэл, бромадиолон хэмээх химийн бодисыг хээр талд “цацаж”, экосистемд “дайн” зарлаж байна гэсэн үг. Тэгвэл бидний “дайсан” хэмээн тодорхойлоод буй энэ мэрэгч үнэндээ яг ямар ач холбогдолтой вэ.
2026-05-10
УГТЭ-ийнхэн “Mindfulness” бясалгалын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)- ийнхэн эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын бүтээмж, гүйцэтгэл болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор “Mindfulness” буюу санамсрын бясалгалын найман долоо хоногийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.
2026-05-10
АНУ-д болсон олон улсын тэмцээнд монголчууд дэд байр эзлэв
АНУ-ын Номхон далайн бүс нутагт анх удаа зэвсэгт хүчний ахлагч нарын дунд зохион байгуулсан “Pacific land forces team readiness challenge” олон улсын тэмцээн энэ сарын 1-6-ны өдөр тус улсын Хавайн Оаху аралд амжилттай болж өндөрлөлөө.
2026-05-09
Б.Баясгалан ДАШТ-ий уран нислэгийн F2B ангилалд түрүүллээ
Австралийн баруун эрэгт байрлах Перт хотод болсон уран нислэгийн “Австралийн цом-2026” Дэлхийн цом, жолоодлогот загварын 36 дахь удаагийн ДАШТ-д Монголын шигшээ багийнхан ахлагч Д.Батпүрэв, Д.Баярбат нарын удирдлагад оролцож, 28 улсын тамирчидтай ур чадвараа сорив.
2026-05-08
Э.Буджав туухай өргөлтийн аваргаар тав дахь удаагаа тодров
Хойд хөршийн Санкт-Петербург хотод зохион байгуулсан “Цагаан шөнө” туухай өргөлтийн олон улсын тэмцээнд оролцсон Монголын багаас Кострома хотын Цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн академийн төгсөх дамжааны сонсогч, олон улсын хэмжээний мастер (ОУХМ), ахлагч Э.Буджав түрүүлж, тав дахь алтан медалиа хүртлээ.
2026-05-08
“Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн инфляц өснө”
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлвийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өчигдөр танилцуулав. Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувь өссөн ч худалдаа, үйлчилгээний идэвх буюу дотоод эрэлт муу байгаа аж.
2026-05-08