Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Манай улс Оросын өндөгний хамгийн том импортлогч болжээ

Монгол Улс 2026 оны эхний улиралд ОХУ-аас хамгийн их өндөг импортолсон орон болсныг тус улсын Хөдөө аж ахуйн экспортын төвийн тайланд мэдээлжээ. Манай улс энэ оны нэгдүгээр улиралд хойд хөршөөс нийт 1.9 сая ам.долларын үнэ бүхий өндөг импортолсон нь бүс нутгийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэ нь Монголын өндөгний зах зээл дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй хэвээр байгааг харуулж буй юм.
2026-05-08

Орон нутгийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэв

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль ирэх зургаадугаар сарын 21-нд болно. Үүгээр таван аймаг, 34 сумын ИТХ-д нийт 48 мандатад төлөөлөгч нөхөн сонгох юм.
2026-05-08

Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг сунгахаар тогтов

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2017 оны тавдугаар сард байгуулсан “Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд 50 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр таван төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэн, холбогдох санхүүжилтийг хуваарилсан байдаг.
2026-05-08

Монголын жүдо академийнхан хошой аварга багаар шалгарав 

Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос зохион байгуул­сан залуучуудын УАШТ-д хот, орон нутгийн 40 байгууллагын 314 тамирчин хүч сорьсноос “МонАлтиус Цагаанбаатар академи”, Монголын жүдо академи, “Иппон дожо” клубийнхэн тус бүр гурван алтан медаль хүртсэн амжилтаар тэр­гүүн байрт шалгарлаа.
2026-05-07

Тулаанчдын дараагийн тэмцээн долоодугаар сард болох нь 

БНСУ-ын тулааны спортын “Black combat” холбооноос зохион байгуулсан “Black сup 2026”-д Монголын холимог тулааны болон бө­хийн спортын тамирчид эхний тулаанаа БНХАУ-ын багтай Осан хотын “Black аgora” ор­донд өнгөрсөн сард өрнүүлж, 7:0-ээр ялалт бай­гуулсан юм. Азийн бүс нутгийн шилд­гүүдийг нэг дор цуглуулдаг уг цувралд энэ удаа олон улсын хэмжээний томоохон тулааныг баг­таас­наараа онцлог.
2026-05-07

Б.Тэгшбаяр олон улсын тэмцээнд Х байр эзэлжээ 

Узбекистан улсад жил бүр болдог олон улсын засмал замын дугуйн “Tour of Bostonliq” тэм­цээнд Монголын тамирчид өөрийн харь­яалагд­даг багийн бүрэлдэхүүнтэй оролцсон.
2026-05-07

Увс аймгийнхан Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит барилдаанд тэргүүлэв 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд Хөдөл­мөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бө­хийн өсвөр үеийнхний 10-15 хүртэлх насных­ны УАШТ болов. Барилдаанд 19 аймаг, есөн дүүрэг, 15 клубийн нийт 498 тамирчин орол­цоход багийн дүнгээр Увс аймгийнхан тэргүүлж, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Өмнө­говийн баг удаах байруудад шалгарав.
2026-05-07

Өнөөдөр 5 дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр /2026.05.07/ Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүрэг, Төв аймагт цахилгаан хэсэгчлэн хязгаарлана.Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх юм байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК-аас мэдээлэв.
2026-05-07

Х.Тэргэл Азийн тоглогчдоос дэлхийн чансааг тэргүүлсээр байна

Монгол дартсын холбооны өсвөр үеийн шилдэг тамирчин “MGL darts” клуб, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Х.Тэргэл Английн Портсмонтхотодзохионбайгуулсан“JDCvoltsseries5”цувралд оролцож, гурав дахь тоглолтдоо тус улсын шилдэг тамирчин, “JDC еuropean championship-2025” тэмцээний аварга Льюис Күүкийг 5:1-ээр хожиж, IV байрт бичигдлээ.
2026-05-07

Уянга туульсын хүүрнэл буюу построманы огтлолцлууд

Испанийн нэрт зохиолч Х.Р.Хименесийн “Платеро бид хоёр” (1914) уянгын туужид үйл явдлыг бус, оршихуйг хүүрнэдэг билээ. Үүнтэй “Цахлай” нь зарим талаараа ижилсэж байна.
2026-05-07

Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээндээ хүрч буурлаа

Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яамнаас хүүхдийн тоо түүхэн доод хэмжээндээ хүрч, хүн ам зүйн бүтцэд ноцтой өөрчлөлт орж буйг анхааруулав. Тодруулбал, 15 хүртэлх насны хүүхдийн тоо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 13.29 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 350 мянгаар цөөрсөн үзүүлэлт юм.
2026-05-07

Сүрьеэгийн өвчлөлийг жилд есөн хувиар бууруулах тооцоолол гаргажээ

ЭМЯ-наас “Глобал” сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй ХДХВ/ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)наас танилцууллаа.
2026-05-07

Нэгнийхээ ажлыг хянадаг тогтолцоо нь АНУ-ын төрийн албан хаагчдыг авлигаас ангид байлгадаг

АНУ-ын Холбооны Засгийн газарт ажилладаг нэгэн эрхэмтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна. Энэхүү ярилцлагаас  тус улсын  төрийн албан хаагчид авлига, албан тушаалын хэргээс хэрхэн ангид байдаг талаар болон бусад мэдээллийг унших болно.
2026-05-07

Хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохиров

Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж буйг Улсын ерөнхий прокурорын газраас анхаарууллаа. Тодруулбал, Тээврийн прокурорын газраас сүүлийн гурван жилд насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нийт 21 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
2026-05-07

Дахин төлөвлөлтийн төслүүдийн хэрэгжилт 3-10 хувьтай байна

“Монголын эмнести интернэшнл” болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны удирдлага, мэргэжилтнүүд өчигдөр нээлттэй уулзалт зохион байгуулжээ. Хотын дахин төлөвлөлтийн хүрээнд хү­ ний эрхийг хүндэтгэн хамгаалах, Сэлбэ, Баянхошуу дэд төв зэрэг төслийн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй байлгах, бүтээн байгуулалтын шатанд иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарах талаар санал солилцов.
2026-05-07

Сумын сургууль говийн байгаль, экологийн танин мэдэхүйн танхимтай боллоо 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын VI сургуульд говийн байгаль, экосистемийг хүүхэд, залуучуудад таниулах зорилгоор экологи, танин мэдэхүйн танхимыг ашиглалтад оруулжээ. Ингэснээр сурагчид говийн бус нутгийн байгаль орчин, экосистемийн онцлогийг гүнзгий судалж, танин мэдэх боломж бүрдсэн гэнэ.
2026-05-07

Жирэмсэн ээж, бага насны охидын аминд халдсан М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноов 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүү­ гийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр М.Батчулуунд холбогдох, балчир хүүхдүүд, тэдний хөл хүндтэй ээжийн амийг бүрэлгэсэн хэргийг хаалттай хянан хэлэлцлээ.
2026-05-07

Насны хишиг болон алдарт эхийн одонгийн мөнгөн тэтгэмжийг энэ сард олгоно

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамж олгох хуваарийг танилцуулав. Асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг тавдугаар сарын 14-нд олгоно.
2026-05-07