Увсад улаан бурхан өвчнөөр гурван сартай хүүхэд энджээ
Манай улсад улаан бурхан өвчний дэгдэлт 423 дахь өдрөө үргэлжилж байна. Анх 2024 оны долоодугаар сард Казахстанаас Улаанбаатарт ирсэн 47 настай эрэгтэйгээс уг халдвар зөөвөрлөгдөн тархсанаас хойш өчигдрийн байдлаар 14 764 хүн өвчилж, 18 хүүхэд эндээд байна.
2026-04-23
35 000 тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлжээ
Европын холбооны “СВИЧ-Эшиа” хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийн хаалтын үйл ажиллагаа болов. Агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийг дулаан, аюулгүй нөхцөлд амьдруулах, цахилгаан болон түлшний зардлыг багасгах зорилготой дээрх төслийг хэрэгжүүлснээр 2022- 2026 онд 4750 өрхийн амины орон сууц, барилга, байшинг дулаалж, 35 000 гаруй тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлсэн байна.
2026-04-22
Боксын өсвөр үеийн тамирчид Ташкент хотод хөл тавилаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсны дотор өсвөр үеийнхний боксын тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилалтыг зохион байгуулах байв.
2026-04-22
“Анагаахын алдартнууд” багийнхан тэргүүлж, шилжин явах цом гардав
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийнхан МҮОХ-той хамтран эл чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутан, залуус дунд олимпын боловсрол, сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд “Олимпын дэвжээ” шилжин явах цомын тэмцээн зохион байгууллаа.
2026-04-22
Замын-Үүдийн Гаалийн газарт АТГ-ынхан нэгжлэг хийлээ
АТГ-ынхан эх орны өмнөд хилийн Замын-Үүд боомтын Гаалийн газарт ажиллаж зарим албан тушаалтны ажлын байр, өрөө тасалгаанд нэгжлэг хийлээ. Түүгээр ч зогсохгүй, гаалийн хяналтын талбайд бүрдүүлэлт хийж буй нөхцөл байдлыг ч шалгасан аж.
2026-04-22
Монголын шар шороон шуурга Хятадын Сычуань мужид хүрчээ
Монголын нутгаас үүссэн хүчтэй циклон үзэгдэл уур амьсгалын нөлөөгөөр эрчимжин, хойд Хятадын өргөн уудам нутгийг хамарсан томоохон шороон шуурга үүсгэжээ. Энэ сарын дундаас нүүдэллэж эхэлсэн шар шороон шуурга цааш эрчимтэй “довтолж” Сычуань мужид хүрсэн нь бүс нутгийн хэмжээнд анхаарал татаж байна.
2026-04-22
АН-ын Я.Санжмятав, Д.Одхүү нар ИЗНН-д элсэв
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл жилтэй давхцуулан Ардчилсан намаас ИЗНН тийш “нүүдэл” идэвхжив. Тус намын гишүүн Я.Санжмятав, Д.Одхүү нар С.Зориг агсны мэндэлсэн өдрийг тохиолдуулан ИЗНН-д элссэн байна.
2026-04-22
С.Зориг агсны амьдрал үйлс, үзэл санааг мөнхлөх “Үлдэх Зориг” баримтат киног олны хүртээл болголоо
Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөөх үзэл санааны түүчээ, “Ардчиллын алтан хараацай”, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн мэндэлсний 64 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан түү ний гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, АН, ИЗНН-ын гишүүд хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
2026-04-21
Явган зорчигч ихтэй үед унадаг дугуйнаасаа бууж, алхах ёстой
Урин дулааны цагт Улаанбаатар хотод явган хүний замаар аюулгүй алхана гэдэг аз сорьсон хэрэг болоод удаж байна. Авто зам дээр өдөрт 600 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохын зэрэгцээ орчин цагийн залуусын унаа болсон скүүтер, мопед, суррон гэхэд 37 мянга орчим бий гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас танилцуулж байв.
2026-04-21
Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанд /2026-04-21/ Ерөнхий сайд Н.Учрал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин болон мэдээлэл технологийн салбарын төлөөллүүд оролцож санал хүсэлтээ илэрхийлэв.
2026-04-21