Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ховд аймагт уржигдар газар гурван удаа хөдлөв 

Ховд аймгийн Зэрэг сумын нутагт уржигдар газар 3.9-5.5 магнитудын хүчтэй дараалан гурван удаа хөдөллөө. Тодруулбал, эхний 5.5 магнитудын хүчтэй чичирхийлэл уржигдар 12.23 цагт бүртгэгдсэн бөгөөд голомт нь тус сумын төвөөс зүүн урд зүгт 26 км, Мөстөөс зүүн хойд зүгт 28 км-ийн зайд байв.
2026-04-28

МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргалыг шүүхэд шилжүүллээ 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Буян­жаргал нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүх­баатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
2026-04-28

Монгол, Орос, Хятадын уламжлалт баяраар хилийн зарим боомтыг хаах нь 

Хилийн боомтуудын энэ оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас танилцууллаа. МонголОрос, Монгол, Хятадын хилийн зарим боомтыг тодорхой хугацаанд түр хаахаар болжээ.
2026-04-28

Багш дутагдалтай сургуульд ажилласан залуусыг цэргийн алба хааснаар тооцно 

Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай тогтоолыг та­нилцуулж, “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдоос чө­лөөлье” цогц арга хэмжээг батлуулсан билээ.
2026-04-28

“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийг эхлүүлэв

Азийн хөгжлийн банк, Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийг эхлүүллээ. 2026-2028 онд хэрэгжүүлэх төслийн удирдах хороог ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ахлах бөгөөд энэ онд хийх үйл ажиллагааныхаа болон худалдан авалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна.
2026-04-28

Олимпиадад шалгарсан 11 сурагчид ШУТИС 30-100 хувийн тэтгэлэг олгох нь 

“Ирээдүйн инженерүүд-2026” улсын дөрөвдүгээр олимпиадын шагнал гардуулах ёслол өчигдөр ШУТИС-д боллоо. ШУТИС-ийн нэрэмжит тус олимпиадыг дөрвөн сарын хугацаанд гурван үе шаттайгаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийнхны дунд зохион байгуулжээ.
2026-04-28

Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ний өдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна. Тодруулбал,  Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүргүүдэд цагийн хуваарийн дагуу цахилгаан хязгаарлана.
2026-04-28

Ногоон нуур орчмын 5.5 га талбайд хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчмын 5.5 га талбайд хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Төслөөр нийт 85 нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 69 нэгж талбарыг чөлөөлөөд байгаа юм.
2026-04-28

Гаалийн байцаагч 50 сая төгрөг хахуульд авч үйлдэл дээрээ баригдав

Гаалийн ерөнхий газрын албан тушаалтан Д.Н-ыг өнгөрсөн ням гаргийн 20.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдаас багагүй хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулж, хойшлуулшгүйгээр баривчиллаа.
2026-04-28

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

Нийслэлээс зохион байгуулах хаврын арга хэмжээтэй холбоотойгоор Д.Сүхбаатарын талбайд жил бүр асар барьдаг. Төв талбайд "UB food" хоолны өдөрлөгөөс эхлээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Нийслэлийн хөгжлийн 2040 он хүртэлх бодлого”-ын хүрээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн соёлын боловсролыг дэмжих, үндэсний өв соёлыг хамгаалах зорилтуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
2026-04-28

Т.Даваадалайг “Улаанбаатар метро” төслийн хөрөнгөөс завшсан хэрэгт шалгаж байна 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн гэр, албан өрөөнд өнгөрсөн ням гарагт ЭЦАны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан нэгжлэг хийж, улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулав.
2026-04-28

НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
2026-04-27

Дэлхий дахинд хумхаа өвчний улмаас минут тутамд нэг хүн нас барж байна 

Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр уржигдар болж өнгөрлөө. Энэ нь “Anopheles” төрлийн шумуулаар дамжин халд­варладаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, ойр ойрхон халуурах, цус багадах, элэг, дэлүү томрох, арьс, салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг хурц өвчин юм. Дэлхийн нийт хүн амын тал хувь нь хумхаа дамжуулагч шумуул тархсан, эрсдэлт бүс нутагт амьдардаг бөгөөд уг өвчний улмаас минут тутамд нэг хүн нас бардаг байна.
2026-04-27

“Майдарын Ганзориг” ном уншигчдын хүртээл боллоо

Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан “Майдарын Ганзориг” номын нээлт ШУА-д уржигдар боллоо. Тус бүтээлд сансрын нисэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор М.Ганзоригийн амьдралын замнал болон түүний туурвисан эрдэм шинжилгээний арвин өвийг эмхэтгэн, хоёр боть болгон уншигчдын хүртээл болгожээ.
2026-04-27

Шинэхэн “Макбет”-ыг Гавьяат жүжигчин Э.Анхбаяр, Б.Энхнаран амилуулжээ 

Ж.Вердийн алдарт гурван дуурийн нэг “Макбет” УДБЭТ-ын тайзнаа өнгөрсөн амралтын өдрүүдэд амиллаа. Шекспирийн хамгийн алдартай эмгэнэлт зохиолыннэгбол “Макбет” бөгөөдуг жүжгийн зохиолоос сэдэвлэн цомнолыг нь Ф.М.Пиаве бичиж, 1847 оны гуравдугаар сарын 14-нд Италийн Флоренц хотын Театро Делла Пергола театрт анх толилуулсан түүхтэй.
2026-04-27

“Эргэх цэг” үзэсгэлэнг тольдоорой 

Бурхан урлаач Ц.Энхмандахын “Эргэх цэг” уран зургийн үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд олны хүртээл болгож байна. Тус үзэсгэлэнд зураачийн өвөрмөц арга барил, гүн сэтгэлгээг илэрхийлэх 25 бүтээлийг дэлгэжээ. Ц.Энхмандах нь 1993- 2000 онд бурханч лам Г.Пүрэвбат агсны дэргэд суралцаж, урлахуй ухааны эрдэмд боловсорсон нэгэн юм.
2026-04-27

“Флаш” хамтлагийн дуучинд 18 сар хорих ял шийтгэлээ 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөр­сөн долоо хоногт З.Одбаяр, Б.Зориг, Г.Мяг­марцэнд нарт холбогдох, мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан, борлуулсан гэх хэргийг хянан шийдвэрлэлээ.
2026-04-27

Ноолуурын дээд ханш 212 мянган төгрөг боллоо

Монголын ноос ноолуурын холбооноос орон нутгаас ноолуур худалдан авч буй ханшийн мэдээллээс харвал бүс нутгийн онцлогоос шалтгаалан килограмм тутам нь 195-212 мянган төгрөгийн үнэтэй байна. Хөвсгөл, Архангай аймагт нэг килограмм ноолуур 208-212 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь дээд ханш тогтоов.
2026-04-27