Азийн наадамд өрсөлдөх Монголын шигшээ баг
Монголын гольфын холбооноос зохион байгуулсан “Mt.Bogd championship 2026” тэмцээнд шигшээ багийнхан өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн багаас Б.Мөнхбаатар, эмэгтэйчүүдээс Б.Янжинлхам тэргүүн байрт шалгарч, “Маунт Богд” клубийн албан ёсны тамирчин болох болзол ханган ирэх жил тус клубт үнэ төлбөргүй бэлтгэл сургуулилалт хийх боломжийн эзнээр тодорлоо.
2026-07-30
Улаанбаатарт тивийн шилдгүүд тулалдах нь
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор олон улсын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн Улаанбаатар хотод ирэх сарын 3-нд эхэлнэ.
2026-07-30
59 настай ч гоол оруулсаар
Японы мэргэжлийн хөлбөмбөгчин Казүёоши Миура 59 настай ч зодог тайлсангүй тоглосоор, тэр бүү хэл гоол оруулсаар байна. Гэхдээ дөрвөн жилд нэг удаа гэж тодотгоё.
2026-07-29
Сүхбаатар аймагт мастеруудын спортын X наадам үргэлжилж байна
Сүхбаатар аймагт мастеруудын биеийн тамир, спортын X наадам өчигдөр эхэлсэн. Тус наадмыг Аймгийн Засаг дарга болон Монголын мастеруудын биеийн тамир, спортын холбооны ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу зохион байгуулж буй. Наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор Аймгийн Засаг даргын орлог¬ чоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ.
2026-07-29
Т.Погачар домгуудын эгнээнд орлоо
Дэлхийн хамгийн нэр хүндтэй дугуйн олон өдрийн “Тур де Франс” уралдааны 2026 оны аваргаар Словенийн Тадей Погачар тодорлоо. Түүний ялалтыг урьдчилан таамаглаж болох байсан уу? Тийм ээ. Тэгэхээр сонирхолгүй байсан гэсэн үг үү? Огт тийм биш. Энэ жилийн “Тур” өмнөх жилүүдийнхтэй адил туйлын сонирхолтой болж, Т.Погачар домгуудын эгнээнд орж ирсэн юм.
2026-07-29
“Яруухан” гарди М.Лхагвагэрэл
Үндэсний болон чөлөөт бөх хэмээх хоёр өөр ертөнцөд зэрэг амжилт гаргаж, монгол түмнээ олимп, дэлхийн дэвжээнд баярлуулж яваа хүн бол Мөнхтөрийн Лхагвагэрэл. Түүнийг зөвхөн улсын гарди цол, эсвэл дэлхийн дэвжээнээс хүртсэн медалиар нь тодорхойлбол хэтэрхий хайрцагласан хэрэг болох биз ээ.
2026-07-25
С.ТОГООХҮҮ: Харваач хүний зөв сонгосон нум, сум амжилтад хамгийн их нөлөөлдөг
Сур харваа нь олон жилийн түүхтэй, нүүдэлчин түмний оюун ухаан, тэвчээр хатуужил, соёлын нандин өвийг шингээсэн баяр наадмын тэмцээний гол төрлүүдийн нэг юм. Энэхүү спорт нь зөвхөн бай онох тухай бус, нарийн дэг жаяг, гүн ухаан, техник ур чадварыг хослуулдгаараа гайхалтай. Эзэн Богд Чингис хааны үеэс дэлхийн талыг эзлэхэд нөлөөлсөн морь, сур харваа нь өдгөө энх цагт Монгол түмний үндэсний спорт болон хөгжиж, олон орны үзэгчдийн сонирхлыг татсаар байна.
2026-07-24
М.Тэмүүлэн, Б.Болор-Эрдэнэ аваргын төлөө тоглох нь
“Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж буй ширээний теннисний дэлхийн чансаа тогтоох залуучууд, насанд хүрэгчдийн “World table tennis feeder Ulaanbaatar 2026” тэмцээнд манай улсын шигшээ багийнхан дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж байна.
2026-07-23
Өсвөр үеийн тоглогчид дэлхий аварга болжээ
АНУ-ын Миннесота мужид зохион байгуулсан (USA cup) өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд Монголоос Азийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны зэрэгтэй ахлах дасгалжуулагч Б.Чин-Оргилын удирдлагад“ BCH lions” клубийн тоглогчид 12 хүртэлх насныхны ангилалд оролцжээ.
2026-07-23
Аваргын тоглолтыг чимсэн тоонууд
Хөл бөмбөгийн ДАШТ-ий түүхэнд анх удаа 48 баг оролцож, 39 өдөр үргэлжилсэн энэ удаагийн “World Cup”-ийн аварга багаар өмнөх дэлхийн аварга Аргентиныг 1:0-ийн харьцаатай хожсон Испанийн шигшээ тодорлоо. Финал болон бусад тоглолттой холбоотой түүхэн баримт, статистик үзүүлэлтийг танил¬цуулъя. •Испанийн баг хоёр дахиа дэлхийн аварга болж, эл үзүүлэлтээр Уругвай, Францтай тэнцлээ. Сонирхолтой нь, сүүлийн зургаан финалын тавд нь ялагчийг тодруулахад 90 минут хангалтгүй байснаас гадна гуравт нь нэмэлт цагт орсон цорын ганц гоол бүхнийг шийдсэн байна.
2026-07-22
Испанийн шигшээ “Алтан дагина”-тай харив
АНУ, Канад, Мексик улсад хөл бөм¬бөгийн ДАШТ-ийг өнгөрсөн сарын 11-нээс зохион байгуулахад 48 баг оролцов. Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотод болсон тэмцээний аваргын төлөөх тоглолтод Испанийн шигшээ Аргентины багийг нэмэлт цагт 1:0-ээр яллаа.
2026-07-21
“Токио 1964” олимпод оролцсон Монголын багийн анхны тугч
Булган аймгийн Гурван булаг сумд 1923 онд Чүлтэмийн хоёр дахь хүү нь болж мэндэлсэн хөвгүүн бол Ч.Найдан юм. Тэрбээр 1933 онд Архангайн Хашаат сумын бага, Цэцэрлэг сумын дунд сургуульд онц дүнтэй суралцаж VIII ангиа дүүргэжээ.
2026-07-18