Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Ким Жон Ун ОХУ-д айлчлах нь батлагдав

“Умард Солонгосын Төрийн тэргүүн  Ким Жон Ун ойрын өдрүүдэд ОХУ-д айлчилж, шаардлагатай бол Ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулан уулзана”гэж  мэдээнд онцолжээ.
2023-09-12

Барак Обама гей гэсэн яриа газар авч байна

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамаг ижил хүйстэн гэсэн цуурхал тараад нэлээдгүй хугацаа өнгөрсөн.
2023-09-11

Зоргоороо эр

Умард Солонгосын удирдагчийн талаар мэдээлэл хомс байдаг ч ийм мэдээ тархаж буйн ташрамд зарим зүйлийн талаар өгүүлэхээр шийдэв. Ким Жөн Ун 1982 онд эцэг Ким Ир Сенээ залгамжлан улсаа удирдаж байсан Ким Чен Ирийн гурав дахь хүү болон мэндэлжээ. Ээж нь Ким Чен Ирийн гурав дахь гэргий балетчин Ким Ён Хи гэж байжээ.
2023-09-11

БНХАУ түлшний чанарыг сайжруулах замаар агаарын бохирдлыг шийджээ

БНХАУ-аас яг юу авах гээд байна, ямар ашиг сонирхол үүний ард нуугдана вэ хэмээн хүн бүр хардаж буй. Түүхий нүүрсээ урд хөршид хямдхан зараад, буцаагаад боловсруулсан бүтээгдэхүүнийг нь өндөр үнэтэй авах гэлээ, уг мөнгөөр орон сууцын хороолол барьсан нь зөв гэх мэтээр шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнөж байна. Шүүмжлэх ч, хардах ч эрх бидэнд бий. Тиймээс яг яагаад ийшээ “зүтгээд” байгаагийнх нь шалтгааныг сэтгүүлчид эрэлхийлсэн юм. 
2023-09-11

Сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгийн урилгаар 2023 оны 9 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ.
2023-09-11

Мароккод хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2 мянга гаруй хүн амь үрэгдэж, 2 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ

Бямба гарагт шилжих шөнө Марокко улсад  7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2 мянга гаруй хүн амиа алдаж, 2 мянга гаруй хүн бэртэж гэмтжээ.
2023-09-11

Умард Солонгос тактикийн цөмийн зэвсгээр тоноглогдсон шинэ шумбагч онгоц далайд гаргажээ.

БНАСУ тактикийн цөмийн зэвсгээр тоноглогдсон шинэ шумбагч онгоцоо далайд гаргажээ. Энэ тухай Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) мэдээлэв.
2023-09-08

Цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгдлээ 

Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд УИХ-аас цахим хөгжлийг дэмжих дөрвөн хууль баталж, “Хур” болон “Дан” системийг шинэчлэн, “И-Монголиа” төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглалтад оруулсан юм. Эл системийн хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт төрийн 1000 гаруй үйлчилгээг нэгтгэн, НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр Монгол Улс 18 байраар урагшилсан. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шил” ажиллагааны үр дүнд Нийтийн мэдээллийн ил, тод байдлын хуульд заасан 68 төрлийн мэдээллээс 750 мянга гаруй мөр өгөгдөл shilen.gov.mn-д нээлттэй болоод байна. 
2023-09-08

ДЭМБ: Дэлхий дахинд "ковид-19"-ийн өвчлөл эрс нэмэгдэж байгна

“Сүүлийн 28 хоногийн хугацаанд (2023 оны 7-р сарын 24-өөс 8-р сарын 20 хүртэл) ДЭМБ-ын зургаан бүс нутагт  / Африк, Америк, Зүүн өмнөд Ази, Европ, Зүүн Газар дундын тэнгис, Номхон далайн баруун хэсэг/ COVID-19-ийн 1.5 сая орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр мянга гаруй хүн  нас барсан нь өмнөх 28 хоногтой харьцуулахад 63 хувиар нэмэгдсэн байна" гэж баримт бичигт дурджээ.
2023-09-08

Хөвсгөл нуурт далайн шилэн кабель суурилуулав

Түүнчлэн уг ажил нь Монгол Улсад анх удаа шилэн кабелийг усан доогуур суурилуулснаараа онцлогтой аж. ОБЕГ, “Монголын цахилгаан холбоо”, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтын газар, Монгол Улсын Далайн захиргаа болон Японы KDDI сан, OCC компанийнхантай хамтран энэхүү ажлыг гүйцэтгэжээ. Шилэн кабель суурилуулах санхүүжилтийг ЦХХХЯ- -наас Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийн хүрээнд шийдвэрлэжээ. Төслийн ерөнхий санхүүжүүлэгч нь Япон Улсын KDDI сан юм байна. 
2023-09-08

АНУ-ын тусгай албадууд тагнуул хийх ухаалаг дотуур өмд бүтээжээ

Тагнуулын ажилтнууд сэжигтнийг ухаалаг утас болон бусад хэрэгсэл ашиглан тагнаж чагнах нь тийм ч үр дүнтэй байхаа больсон тул тагнуулын хувьсгалыг жишээлбэл, дуу, дүрс бичлэг хийж, мөн тагнуулын байршлын талаарх мэдээллийг дамжуулах чадвартай ухаалаг дотуур өмд хийж болно гэж шийджээ.
2023-09-07

Пригожин амьд уу

Оросын нисэх хүчний мэдээлснээр бизнесмен Евгений Пригожин наймдугаар сарын 23-нд Тверь мужид сүйрсэн “Em­braer legacy” онгоцонд сууж явжээ. 2019 оны арванхоёрдугаар сарын 11-нд Конгод цэргийн ачааны “Ан-72” онгоц сүйрсэн юм. Түүнд найман хүн сууж явсны дунд Ардчилсан Конго улсын Ерөнхийлөгч Феликс Чисекидийн захиргааны ажилтнууд байж. Уг ослоор амиа алдсан хүмүүсийн дотор Евгений Пригожины нэр байв. Гэхдээ энэ бизнесмен үхсэн гэх мэдээлэл нотлогдсонгүй. Хэсэгхэн хугацааны дараа тэрбээр хүмүүстэй холбогдож, өөрт нь муу юм тохиолдоогүй гэсэн байна. Энэ ослоор 61 настай Владимир Садовничий, 64 настай Виталий Шумков гэдэг хоёр орос амь үрэгджээ. Тэд ЗХУ-ын үеэс энд үлдсэн цэргийн техникийг засахад конго хүмүүсийг сургаж байсан аж. Үүний зэрэгцээ 2022 онд “Telegram” сувгаар Пригожин Луганск мужид амиа алдсан байж болзошгүй гэх мэдээлэл бас тарсан ч бизнесмен өөрөө үүнийг няцаав.
2023-09-07

The Rolling Stones шинэ цомог гаргажээ

Британийн "The Rolling Stones" хамтлаг  Hackney Diamonds нэртэй шэнэ цомгоо гаргах гэж байна.
2023-09-07

Хятадад төрийн албан хаагчдыг iPhone ашиглахыг хоригложээ

Хятадад төрийн албан хаагчдыг Америкийн iPhone утас хэрэглэхийг хориглосон тухай “The Wall Street Journal” эх сурвалжаас иш татан мэдээлэв. Нийтлэлд дурдсанаар, хэдэн сарын турш Хятадын албаны хүмүүс iPhone утас хэрэглэхгүй байх албан бус журмыг дагаж мөрдаж байгаа аж.
2023-09-07

Блинкен: Оросын бизнесменүүдийн хураагдсан хөрөнгийг Украины Зэвсэгт хүчний ахмад дайчдад туслахад зориулна

Блинкен Украины түншүүдтэйгээ уулзах үеэрээ эдийн засгийн хоригт хамрагдсан Оросын бизнесменүүдээс хураан авсан хөрөнгийг Украины ахмад дайчдыг дэмжихэд зориулна гэдгээ мэдэгджээ.
2023-09-07

Энэтхэг улс нэрээ өөрчилнө

Энэтхэгийн засгийн газар улсынхаа нэрийг Бхарат гэж солих бодолтой байгаа тухай “The Economic Times” сонинд бичжээ.
2023-09-06

Оросын нутаг дэвсгэрийн нэг хэсгийг өөрийн болгосон Хятадын газрын зургийн талаар ОХУ-ын ГХЯ тайлбар хийлээ

Орос, Хятад хоёр улс хилийн асуудлыг эцэслэн шийдсэн гэдэг дээр нэгдмэл байр суурьтай хэмээн  Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Их Уссури арлын Оросын мэдлийн  нэг хэсэг бүхий нутаг дэвсгэрийг өөрийн болгосон газрын зургийг Хятад улс нийтэлсэн явдалд  тайлбар өглөө.
2023-09-06

Путин, Эрдоган нарын хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй

Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын гурван цаг үргэлжилсэн хэлэлцээ  үр дүнгээ өгсөнгүй. Энэ тухай BBC мэдээлэв.
2023-09-05