“Ногоон оршуулга” моодонд оржээ
Үхэл нь орчин үеийн Америк хүн бүрийн амьдралын хамгийн үнэтэй үйл явдлуудын нэгд тооцогддог гэж “The Washington Post” сонин бичжээ.
Оршуулгын газрын дундаж үнэ 15 мянган ам.доллар гэнэ. Тиймээс америкчуудын талаас илүү хувь нь ойр дотны хүмүүсээ оршуулах шинэ, хямд арга замыг хайж эхэлсэн тухай тус улсын Буяны газруудын үндэсний нийгэмлэг мэдээлжээ.
2023-02-07
Турк Улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, 500 гаруй иргэн нас баржээ
Гадаад харилцааны яамнаас тус улсад оршин суугаа манай улсын иргэдийн нөхцөл байдлын талаар тодруулахад "Газар хөдлөлт манай иргэд цөөн тоогоор зорчдог бүс нутагт болсон, одоогоор манай иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй. Монгол иргэд газар хөдлөлтөд өртсөн эсэхийг туркийн холбогдох байгууллагаас тодруулахаар Анкара дахь Элчин сайдын яамныхан үргэлжлүүлэн ажиллаж байна.
2023-02-06