
"Exclusive" компанийн захирал Г.Майцэцэг МАН-ын даргад өрсөлдөхөөр МАН-ын дарга М.Энхболдод өргөдөл өгчээ. Тэрбээр 2010 онд МАН-д элсэн орсон бөгөөд намын БГД-ийн 20 дугаар хорооны 121-р үүрт харъяалагддаг аж. Иймд намын удирдах байгууллагад нэр дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхийн дагуу МАН-ын 28 дугаар их хурлаар сонгогдох намын даргад өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
