Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Яармагийн нүхэн гарцыг оршин суугчдын хүсэлт, осол аваарын судалгаанд үндэслэн байгуулж байна

Нийслэлийн Тээврийн цагдаагийн газраас гаргасан судалгаагаар хамгийн их осол аваар гардаг газруудын нэг нь энэхүү нүхэн гарц байгуулж буй хэсэг. Тус бүсэд сүүлийн таван жилд авто замын осол аваар олонтаа гарч, ялангуяа хүүхдийн амь нас эрсэдсэн тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгджээ. Яармагийн зам ашиглалтад орсон 2015 оноос хойш авто тээврийн осол аваарын улмаас 56 хүний амь нас эрсэдсэн байна. Осол аваар гурван байршилд давтагдаж буйн нэг нь нүхэн гарц байгуулж буй орчин хэмээн албаныхан мэдээллээ. 

Түүнчлэн Яармаг орчимд шинэ суурьшлын бүс бий болж, орон сууцны барилгууд нэмэгдсээр байгаа. Суурьшлаа даган сургууль цэцэрлэгийн тоо ч нэмэгдсэн байна. Нүхэн гарц байгуулж буй орчимд л гэхэд тус бүрдээ 1000 гаруй сурагчтай дөрвөн сургууль бий. Хан-Уул дүүргийн 4, 23, 24 дүгээр хорооны оршин суугчдын тоо 38 мянга гаруйд хүрч, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах шаардлага хүсэлтийг удаа дараа өгсөн байна.