Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Сумъяабазар: "Усан парк" барих газрыг анхнаасаа орон сууцны зориулалтаар олгосон

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хэрэгжилт, УИХ-аас нийслэлд баталсан 420 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулж буйтай өчигдөр танилцсан. Тэгвэл энэ үеэр “Эм энд жи констракш” ХХК-ийн барьж буй “Усан парк”-ийн асуудлыг Засаг дарга Д.Сумъяабазараас асуусан юм. Тодруулбал,

Л.Оюун-Эрдэнэ: Усан парк барьж буй газар орон сууц болчихлоо гэх гомдол “11-11” төвд олон ирсэн. Тус компани үнэхээр хууль зөрчсөн үү

Д.Сумъяабазар: Тэр газар хууль зөрчөөгүй. Анх 2008 онд орон сууцны зориулалтаар газрын эрхээ авч байсан юм билээ. Дараа нь газрын эрхийг НЗДТГ-аас цуцлахад тус компанийнхан шүүхэд хандаж, газрын эрхээ сэргээлгэж авсан. Тиймээс усан парк, орон сууц, тусгай зориулалт гэсэн гурван чиглэлээр зөвшөөрлийг нь гаргаж өгсөн.

Л.Оюун-Эрдэнэ: Тэгэхээр хууль зөрчөөгүй гэсэн үг үү.

Д.Сумъяабазар: Зөрчөөгүй, зөрчөөгүй. Анхнаасаа орон сууцны зориулалтаар газрын эрхээ авсан. Улстөржүүлэх гээд албаар унагаагаад байгаа юм билээ гэв.

 “Усан парк” барьж буй “Эм энд жи констракш” ХХК-г Усны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчиж буй талаар өмнө нь Туул гол сав газрын захиргаа, БОАЖЯ-аас шаардлага хүргүүлж байсан. Мөн энэ оны дөрөвдүгээр сард МХЕГ-аас хэд хэдэн зөрчил илрүүлж, тус барилгын ажлыг зогсоож байсан билээ.