Хилээр гахайн их хэмжээний өөх оруулж ирсэн хэрэг гарч, УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж байгаа хэмээн зарим цахим хуудсанд мэдээлжээ. Энэ талаар тус газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнуудаас лавлахад “Ийм хэргийг шалгаагүй” гэж байв.
Харин прокурорын байгууллагын эх сурвалж “Замын-Үүдийн харьяат нэгэн иргэн гахайн их хэмжээний өөх оруулж ирсэн хэргийг харьяалал тогтоож, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар шил жүүлсэн. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Дөнгөж эрүүгийн хэрэг үүсгэж буй болохоор сэжигтнээс гадна өөр ямар хүн холбогдсон талаар мэдээлэл алга” гэв.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрх бүхий нэгэн ажилтан “Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр ирүүлсэн материал нь дөнгөж ирсэн болохоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Нэг л хүнийг шалгуулахаар материалд дурдсан байна. Шалгалтын явцад гаалийн байцаагч гэх зэрэг албан тушаалтан холбогдсон, эсэх нь тодорхой болно” гэлээ.
Г.РАВЖАА