Ашигт малтмалын газрын дэд дарга Д. Эрдэнэбат хөрөнгө орлогийн мэдүүлэгээ хуулийн хугацаанд мэдүүлээгүй, нөхөж мэдээлэхдээ зарим хөрөнгө нуун хууль зөрчсөн байна. Тэрээр МИАТ компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор урамшуулал болгон олгосон 73 сая төгрөг, эхнэрийнхээ нэр дээр байдаг “Рийчкашмер” компанийг мэдээлээгүй байна.
Иймээс АТГ-ынхан түүнийг Авилгын хуулийн 13.5 дахь хэсгийг зөрчсөн гэж үзээд хариуцлага тооцохоор Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д. Зоригтод долоо хоногийн өмнө албан бичиг хүргүүлсэн бөгөөд Д. Эрдэнэбат-д хариуцлага тооцсон тухай мэдээлэл ирүүлээгүй байна.