Сүүлийн хэдэн жил борооны дараах мөөг шиг олширсон зүйл бол PC тоглоомын газар. PC тоглоомд донтож, гэрээсээ эд зүйлээ хулгайлах, гэр орноосоо дайжих зэрэг элдэв сөрөг үр дагавар гарч байгааг цагдаагийнхан хэлж байгаа юм. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид олширч, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж ч цөөнгүй байна.
Нийслэлд давхардсан тоогоор 400 гаруй тоглоомын газар байдаг аж. Үүнээс 2009 оны нэгдүгээр сараас хойш 106 газар нь л цагдаагийн газрын тодорхойлолт тусгай зөвшөөрөл авчээ. Үлдсэн хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Харин энэ он гарсаар 90 гаруй тоглоомын газар утсгай зөвшөөрөл авчээ. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас мэргэжлийн хяналтынхантай хамтарч тусгай зөвшөөрөлгүй газруудыг хаана гэдгээ мэдэгдлээ