“Синьхуа” агентлагийн Өвөрмонгол дах салбарын 2009 оны 12 дугаар сарын сүүлчээс эхлэн Эрээн хотын гааль, хяналтын байгууллагууд хамтран Монгол Улсаас ирж буй зорчигчдын гар тээш, ачаа, зорчих хэрэгсэлд хийх хяналтыг чангаруулснаар ан амьтны үс, арьс зэрэг хориотой бүтээгдэхүүн хилээр оруулахыг завдсан 5 тохиолдлыг илрүүлэн шалгаж байна.
Үүнд тарваганы арьс 42 ширхэг, хярсны арьс З1 ширхэг, үнэгний арьс 38 ширхэг, чонын арьс 4 ширхэгийг илрүүлэн хурааж, хуулийн дагуу шийдвэрлэжээ.
Холбогдох гаалийн ажилтны мэдэгдсэнээр иргэд гол төлөв ангийн арьсийг биеэ ороох, хувцасаа доторлох, тээврийн хэрэгслэлийн дугуй, бүхээгний завсарыг нуувч болгон ашигладаг аж. Сүүлийн үед хонины мах хилээр нуун оруулахыг завдсан тохиолдол ихсэж байгааг мөн тэмдэглэжээ..