Гадаад улсад ажиллах хүч зуучлах зөвшөөрөлгүй атлаа 2007- 2008 онд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн иргэдээс “БНЧУ-д ажиллах хүч зуучилж, виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан Э.Мөнхзаяад холбогдох хэргийг саяхан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн байцаалтын шатанд тэрбээр 500 гаруй иргэнээс 148 сая төгрөг залилсан нь тогтоогдсон байна. Э.Мөнхзаяад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 148 дугаар зvйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлж авсан гэсэн үндэслэлээр яллах дvгнэлт үйлдсэн байна.
Уг хэргийг Хан-Уул дvvргийн шүүхэд анхан шатны журмаар хэлэлцээд Э.Мөнхзаяаг 10 жил зургаан сарын хугацаагаар хорих, нэг сая төгрөгийн хөрөнгийг нь хураах шийдвэр гаргажээ.
Г.РАВЖАА