Их хэмжээний эм хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ. Өнгөрсөн долоо хоногт уг хэрэг гарсан бөгөөд “Нарлаг монгол” суудлын галт тэргэнд зорчиж явсан Б их хэмжээний эмийн бэлдмэл авч яваад гаалийн шалгалтаар баригдсан байна. Түүний тээшинд тималин тариа 1210, Контрикал тариа 200, Депакин хрона зэрэг нийт хоёр сая гучин таван мянган төгрөгийн үнэ бүхий эм, тариа байсан гэнэ. Хэргийг Сэлэнгэ аймгиын цагдаагийн хэлтэс шалгаж байна.