

Сэтгүүлч Л.Мөнхбасгалангийн бэлтгэдэг “Цэнзургүй яриа” нэвтрүүлгийн ээлжит дугаарын зочноор УИХ-ын гишүүн Б.Наранхүү оролцлоо.
Тэрбээр “МҮҮН шашин, оффшор дансны талаар их шуугиж байна. Хэнд хамаатай юм бэ. Үүнээс илүү санаа зовоосон асуудлууд бидэнд бий. Яах вэ дээ, хэдэн төгрөг оффшор дансанд хийгээ л биз дээ.
Америкчууд өнөөдөр ч мөнгөө цэвэрлэж чадаагүй байна. Бүр 400 жилийн дараа энэ тухай ярьж байна.
Тэгэхэд монголчууд 20-хон жил оффшор дансны асуудалтай орооцолдлоо гээд шуугиж байна. Хөлд орж байгаа хүүхдийг харай гэж болохгүй биз дээ.
Саяхан Баасанхүү гишүүн Батзанданг АН-ын дарга болоход нь дэмжээч гээд над дээр орж ирсэн. Тэгэхээр нь би “Чи амьдралын бараан талыг нь үргэлж хардаг. Жишээлбал, нэг сайхан бүсгүй энэ өрөөнд орж ирэхэд би “Ямар сайхан бүсгүй вэ” гэж харна.
Харин чи хошногондоо ямар баастай бол” гэж бодно. Бид хоёр ийм л үзэл, бодлын зөрүүтэй хүмүүс” гэж хэлсэн хэмээв.
Мөн “Монголд эдийн засгийн хямралаас гарах асар олон боломж бий. Өнөөдөр хятадуудыг Монголд чөлөөтэй оруулж ирэх хэрэгтэй. 5 сая жуулчин авчирлаа гэж бодоход гурав хоноход 15 сая төгрөг.
Хятад хүн өдөрт 1800-2000 ам.доллар гадаад аялал жуулчлалддаа зориуллаа гэж бодоход 30 тэрбум ам.доллар.
Энэ мэт яаж ашигтай, Монгол Улс үр өгөөжтэй талаас нь ярилцвал УИХ-ын чуулганд илүү цагаар сууна. Бүр тармааргүй байна гэж байгаад хуралдана" хэмээн ярьлаа.
Уншигч та бүхэн “Цэнзургүй яриа” нэвтрүүлгийг бүтнээр үзэхийг хүсвэл доорх линкээр сонирхоно уу.