
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчилж байгаа тул түүний оронд өнөөдрийн чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалж буй.
Өнөөдөр 10.00 цагт товлогдсон хурал гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас цагтаа эхэлж амжилгүй Ц.Нямдорж даргыг нэлээн бухимдууллаа.
Тэрбээр “Томилолтоор яваагүй, чуулганд суух учиртай 60 гишүүн байна. МАН-ын 65 гишүүн чуулганы хуралдаанд ирж, ирц бүрдүүл.
Ирц бүрддэггүй эрх баригч бүлэг гэж юу байсан юм бэ. Ардчилсан намын 2012 оны ирц шиг байх юм. Сонгогчдын итгэлийг дааж амьдар. Ажлын хэсгийнхэн үүдэнд хүлээж байна.
Хариуцлагатай байх хэрэгтэй. Чуулганы үеэр Байнгын хороо хуралдуулж, үймүүлдгээ болих хэрэгтэй. Гишүүдийн туслахууд унтаж байгаа гишүүдээ гэрээс нь авчирч, хуралд нь суулга. Чуулганд суухгүй юм бол яах гэж сонгогдсон юм бэ” гэлээ.
Яг одоо УИХ-ын хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.