
УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, материалаа албан ёсоор бүрдүүлж өглөө.
Тэрбээр "АН-ын VI Их хурлаас гарсан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргад нэр дэвшихээр шийдвэрлэж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалаа бүрдүүллээ. Миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна. Би сонгуульд шударгаар өрсөлдөнө” гэв.

Харин Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар “Ардчилсан намын сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу хамгийн түрүүнд материалаа ирүүлж, нэр дэвшихээ илэрхийлж байгаад баяр хүргэе. Бид сонгуулийг шударгаар зохион байгуулж, ажиллах болно” гэлээ.
АН-ын даргад нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17 хүртэл хүлээж авах бөгөөд үнэмлэхийг нь 19-нд гардуулна.