
Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоржав "Эх орныхоо төлөө" хэмээх сан байгуулж байгаагаа мэдэгдэн, 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө өчигдөр хандивласан билээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан түүний энэ аяныг дэмжиж буйгаа илэрхийлэн улсдаа 100 сая төгрөг хандивлаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь эх орондоо хандив өргөхөөр төлөвлөж буйгаа илэрхийлээд, яг хэдэн төгрөг хандивлахаа гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад шийднэ гэлээ.