
Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “G time” хэмээх сүлжээний бизнес газар авч, энэхүү бизнест нь олон зуун иргэд хамрагдан эдийн засаг, эд материалын хохирлыг цаашид амсаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал, энэхүү үйл ажиллагаа нь шууд пирамидын зарчмаар хэрэгжиж, уг сүлжээнд энгийн иргэд ялангуяа Эрдэнэт хотын амьжиргааны баталгаат түвшнээс бага орлоготой иргэдийн зүгээс түргэн хугацаанд мөнгөтэй болох гэсэн хүсэлдээ автагдаж, бодит бус мэдээлэл, ухуулга сурталчилгаанд автан эдийн засаг, эд материалын хохирол авах нөхцөл бүрдэж эхэлсэн тухай иргэдээс гомдол санал маш их ирж байна. Энэ нөхцөл байдлаас үүдэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэхүү сүлжээний бизнест хяналт шалгалт хийлгүүлэхээр Монгол Улсын Ерөнхий прокурорт албан шаардлага хүргүүллээ.
