
.jpg)
Азербайжан улсын ерөнхийлөгч Ильшам Алиев эхнэр Мехрибан Алиевийг дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилсон нь өдгөө олныг гайхшируулж, чамгүй их шүүмжлэл дагуулж байна. Тус улсын хуулинд хэрвээ ерөнхийлөгч нь албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон үед дэд ерөнхийлөгч эх орноо удирдах эрхтэй хэмээн заасан байдаг.

1964 онд төрсөн Мехрибан Алиев “Шинэ Азербайжан” намаас сонгогдон, 2005 оноос хойш парламентад ажиллаж буй төдийгүй Азербайжаны гимнастикийн холбооны ерөнхийлөгч, ЮНЕСКО, НҮБ-ын элч зэрэг албан тушаал хашдаг.
Тэрбээр хоёр охин, нэг хүүтэй.

И.Алиев эхнэрээ дэд ерөнхийлөгчөөр томилохдоо “Эхнэр маань олон жилийн турш эх орныхоо улс төр, соёлын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсээр өдөө хүрсэн. Парламентад зүтгэж эхэлснээсээ хойш их зүйл бүтээсэн, үлгэр жишээ улстөрч” хэмээжээ.