
Гурван сар гаруйхны дараа монголчууд Төрийн шинэ тэргүүнээ сонгох гэж байна. Уг сонгуульд УИХ-д суудалтай намууд буюу АН, МАН, МАХН-аас нэр дэвшүүлэх юм. Ардчилсан намын хувьд даргаа бүх гишүүнийхээ саналаар тодруулсан. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ ч энэ жишгээр гишүүдээсээ асууж, тодруулах зарчмыг шинэ дарга С.Эрдэнэ баримталж буй.
Өчигдөр тус намын Цагаан сарын золголт болсон байна. Энэ үеэр нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн гэнэ. АН-ын дунд шатны байгууллагын дарга нарыг тодруулах сунгаа эдүгээ өрнөж буй. Үүнийг дуусгаад буюу ирэх дөрөвдүгээр сард АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ тодруулах сунгааг зарлах аж.
Сунгаанд хүссэн улстөрч бүр оролцох боломжтой ч тэднээс нийт гишүүний саналаар нэг л нэр дэвшигч тодорно.