

Ардчилсан намын дотоод сонгууль ирэх сарын 2-нд болно. Тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүний сонгуульд Их аварга Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан сумыг хамардаг УИХ-ын 19 дүгээр тойрогт нэр дэвшлээ.

Эл албан тушаалд УИХ-ын 76 тойрогт 511 хүн нэр дэвшсэнээс 380 эрхмийг нь сонгох юм. Харин эл сонгуульд АН-ын 152 мянган гишүүн саналаа өгнө.