
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт олон жил зүтгэсний дүнд намаа Улсын дээд шүүхэд бүртгүүллээ. Тус шүүх өчигдөр Х.Бат-Ялалт нарын гаргасан Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Х хүсэлтийг хэлэлцсэн юм.
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзжээ. Ингэснээр Дээд шүүхэд бүртгэлтэй 25 дахь улс төрийн нам болж байгаа юм.