
МАХН-ын байранд одоо тус намын Бага чуулган хаалттай горимоор хуралдаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-аас тус намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ.
Тэрээр МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболд, АН-ын нэр дэвшигч Х.Баттулга нартай өрсөлдөх юм байна.
Хуульд заасан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа 2017 оны тавдугаар сарын 02-ны өдөр эхэлж, энэ сарын 6-ны 00.00 цаг гэхэд уг сонгуульд оролцох эрхтэй гурван нам нэр дэвшигчээ тодруулчихсан байх учиртай аж.