
Монголын Үндэсний Ардчилсан нам мэдэгдэл хийжээ. Тус мэдэгдэлдээ нэг намын олонхийн давуу талыг ашиглан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар ОУВС-гийн хөтөлбөрийн үр өгөөжийг ашиглан, хямралаас гарах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тухайлбал, "Нэг нам хууль тогтоох байгууллагын үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй түүхэн боломжийг ашиглан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар төр засгийг бүтцийн болон бүрэлдэхүүний хувьд тогтвортойгоор ажиллах, хөгжлийн бодлогын тасралтгүй хэрэгжилт, залгамж чанарыг үргэлжлүүлэн өртөөлдөг эрх зүйн орчныг бий болгохыг урьтал болгоно. Мөн ОУВС-гийн хөтөлбөрийн үр өгөөжийг бүрэн дүүрэн ашиглах, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх замаар хямралаас гарахын чухалыг онцлон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжин оролцохоор шийдвэрлэв" гэсэн байна.
