
"Ryanair" компанийн Манчестер хотоос Ибиза арал руу нисч байсан онгоц дотор нэгэн хосууд "зугаацаж" буй бичлэг цахим ертөнцийг доргиосон билээ. Тэгвэл тэдний хэн болохыг Английн сэтгүүлчид тодруулж эхэлсэн. Эрэгтэй нь 31 настай Шаун Эдмондсон гэгч, тогооч мэргэжилтэй бөгөөд эхнэр нь зургаан сартай жирэмсэн байсан юм. Харин түүнтэй хамт байсан бүсгүй 39 настай Трэси Болтон гэдэг гэнэ. Тэрбээр гурван хүүхдийн эх бөгөөд төрсөн нутагтаа кафе шоп ажлуулдаг байжээ. Трэси Манчестерийн нисэх онгоцны буудал дээр хатуу юм ууж эхэлсэн бөгөөд Шаунтай танилцахаасаа өмнө согтуу байсан гэдгээ хэвлэлийнхэнд ярьжээ.



Болсон явдалд Трэси ихэд ичиж байгаа талаараа ярьжээ. Түүний энэ булай явдал цахим ертөнцөд тарсны дараа "Их санаа зовж байна. Гэхдээ бидний хооронд хэвлэлээр бичиж байгаа шиг зүйл огт болоогүй. Цахим ертөнцөд ийм зүйл тарсны дараа сэтгэлээр их унасан" гэжээ. Түүний тайлбараар бол тэд элдэв бусармаг үйлдэл хийгээгүй, хувцастайгаа байсан харин цахим ертөнцөд арай л дэгсдүүлж байгаад гомдолтой байгаа аж.