
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар өнөөдөр 12.30 цагт Баянзүрх дүүргийн 1709 дүгээр хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
Тэрбээр,”Монголын ард түмний шууд сонголтоос сонгогддог энэхүү сонгууль нь эрх баригчид болон намуудыг хариуцлагатай, сахилга баттай болгох Үндсэн хуулийн цорын ганц тогтолцоо билээ. Монголын улстөрд өнөөдөр сахилга бат, хариуцлага хамгаас чухал байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө сахилга батыг чанд сахин хэрэгжүүлснээр Монголын улс төр, нийгэмд хариуцлага бий болж, ард иргэдэд сайхан амьдрал бий болно. Миний ард түмэнтэйгээ байгуулсан хариуцлагын гэрээгээ 100 хувь хэрэгжүүлж биелүүлэх болно. Монголын минь заяа их. Монгол Улсын тусгаар тогтнол үргэлж хүчирхэгжин мандана” гэлээ.