
Сонгуулийн эцсийн дүн гарахад 150 гаруй санал хураах хэсгийн дүн дутуу байна. Нэр дэвшигч С.Ганбаатарын дэмжигчид сонгуулийн дүнг яаралтай гаргахыг шаардлаа.
С.Ганбаатарын дэмжигчид Сонгуулын ерөнхий хорооны байранд үймээн дэгдээж багагүй шуугиан тарьсаар байна. Харин Сонгуулийн ерөнхий хорооныхон хаалгаа барьж дотогш хүн нэвтрүүлэхгүй байна хэмээн газар дээрээс нь мэдээлж байна.