
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль өндөрлөж, одоогоор дахин санал хураах нөхцөл байдал үүсээд байна. 1984 хэсгийн хорооноос яг одоогийн байдлаар 1981 хэсгийн хороо сонгуулийн дүнгээ урьдчилан илгээсэн бөгөөд урьдчилсан тооллого дууссаны дараа Сонгуулийн ерөнхий хороо олон нийтэд мэдээлэх юм. Нэр дэвшигчдийн хувьд Х.Баттулга 517.151 санал, М.Энхболд 411.154 санал, С.Ганбаатар 409.767 санал авсан байна.