
Өнөөдөр 10.00 цагийн орчимд Монголын үндэсний бөхийн холбооны шинэ удирдлага хэмээн нэрлэсэн хэсэг бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд Бөхийн өргөөний арын талбайд тайван цуглаан зохион байгуулав.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2003 оны долдугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар тогтоолын дагуу МҮБХ-ны ээлжит бус Их эеийг 15 жилийн дараа буюу 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдуулж үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүнийг сонгосон аж.
Гэтэл МҮБХ-ны Тэргүүн гэх Р.Нямдорж Улсын Дээд Шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхээс татгалзаж ажлаа хүлээлгэж өгөхгүй, тамга тэмдэгээ авч зугтаж байгаа тул мэдэгдэл шаардлагыг хүргүүлэхээр тайван жагсаал цуглаан зохион байгуулсан байна. Тэд "Р.Нямдорж огцор", "Монгол бөхөд шинэчлэл хэрэгтэй" зэрэг уриа лоозонгуудыг барьж зогсчээ.