
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо 13.00, 18.00 болон 23.00 цагт зарлахаар болжээ.
Санал хураалт дууссаны дараа хэсгийн хороодоос СЕХ-ны төв сүлжээнд урьдчилсан мэдээг ирүүлнэ. Үүний дараа СЕХ-нд байрлах электрон дэлгэцээр нийтэд ил тод зарлах юм.