
2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын ажиллагаа улс орон даяар 22.00 цагт өндөрлөж, хэсгийн хороод хаалгаа барилаа. Хуульд зааснаар санал хураах ажиллагаа өглөөний 07.00 цагт эхэлсэн юм. Гэхдээ цагийн зөрүүнээс шалтгаалж Увс, Ховд, Баян-Өлгий аймагт санал хураалт 08.00 цагт эхэлсэн тул санал авах ажиллагаа 23.00 цагт өндөрлөнө. Сонгуулийн ерөнхий хорооноос 18.00 цагт өгсөн мэдээллээр нийт саналаа өгсөн сонгогчийн ирц 38.44 хувьд хүрээд байсан. Одоо ээлжит мэдээллийг 22.00 цагт өгнө.