
Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын урьдчилсан дүн гарсаар байна. Яг одоогийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд 1984 хэсгийн хорооноос 1961 хэсгийн хороо урьдчилсан дүнгээ ирүүлсэн байна. Улс даяар санал өгсөн сонгогчдын тоо 1.202.465-д хүрсэн бол санал бүртгэгдээгүй буюу цагаан хуудсын тоо 99.217-д хүрчээ. Ингээд нэр дэвшигч Х.Баттулга 608.552 саналтайгаар тэргүүлж байгаа бөгөөд энэ сарын 08-ны өглөө 06.45 цагаас Европын зарим оронд амьдарч буй монголчуудын санал зөөврийн хайрцгаар битүүмжлэгдэн ирэх аж. Үүний дараа СЕХ Монгол Улсын Ерөнхийлөгчийг зарлах хэдий ч АН-ын зарим гишүүн, дэмжигчид баяраа хуваалцаад эхэлжээ. Тодруулбал, Их аварга Асашёрюү Д.Дагвадорж тэргүүтэй хэсэг гишүүн, дэмжигчид СЕХ-ны гадаа "Монгол яллаа" хэмээн ухайлан орилж байсан юм.