
Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт амжилттай болж өндөрлөсөн. Тус санал хураалтаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга одоогийн байдлаар 610.541 санал авч, М.Энхболд нэр дэвшигчээс 113.701 санал илүү авч Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болох болзлоо хангаад буй. Харин Сонгуулийн төв байгууллага дараагийн ерөнхийлөгчийг УИХ-д өргөн барьж, Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Тэгвэл дөнгөж сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан наадмаас нэг хоногийн өмнө ирэх даваа гаригт буюу энэ сарын 10-ны өдөр тангараг өргөх ёслол үйлдэнэ хэмээн мэдэгдлээ. Мөн ёслолын бэлтгэлийг шуурхай хангах тал дээр УИХ-ын даргатай хэлэлцсэн гэв. Ямартай ч Улсын баяр наадмыг шинэ Ерөнхийлөгч анх удаа нээх боломж бүрдэж байгаа юм байна.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх.Энэ талаар УИХ-ын даргатай ярилцав.7н сарын 10 буюу нөгөөдөр.Ёслолын бэлтгэлийг шуурхай хангах.
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) July 8, 2017
.png)